Бясалгалын төвөөс нэг иргэн сураггүй алга болжээ
2020-08-03
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” 07.31-ний өдрийн 22:35 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн О /25 настай, эмэгтэй/ сураггүй болжээ.

 

Сураггүй болсон гэх иргэн 08.01-ний өдрийн 18:30 цагийн орчим суудлын автомашинд сууж явсан тухай мэдээллийг дүүргийн Цагдаагийн байгууллагаас авсаны дагуу Онцгой байдлын албанаас  эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байна.

 

Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа аж.

Shuud.mn
Сонин хачин