Б.Найрамдал: Айлаас дамжуулж татсан цахилгааны утсанд хүний амь эрсдэх аюултай
2020-08-07

Цахилгааны ил задгай утас хүүхдийн аминд хүрсэн золгүй тохиолдол 2018 онд гарсан. Хэргийг эргэн сануулбал эмийн сангийн төмөр хаалганд тогтоосон богино холбоо үүссэн, ил задгай цахилгааны утсанд 10 настай хүүхэд санамсаргүй байдлаар хүрч, цахилгаанд цохиулан амь насаа алдсан. Тэгвэл цахилгааны ил задгай утаснуудад мэргэжлийн хяналтын байгууллагаас хэрхэн хяналт шалгалт тавин ажиллаж буй талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Найрамдалтай ярилцлаа. 

 

 

-Нийслэл хотыг эрчим хүчээр хангах зөвшөөрөлтэй хэчнээн аж ахуйн нэгж байгууллагууд байдаг вэ?

 

-Нийслэл хотын хэмжээнд цахилгаан шугам тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, хангах түгээх тусгай зөвшөөрөлтэй 11 аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. Үүний хамгийн олон хэрэглэгчтэй газар нь УБЦТС юм. Нийтдээ 380,000 гаруй хэрэглэгчийг цахилгаанаар ханган ажиллаж байгаа.

 

-Энэ жил нийтийн эзэмшлийн талбайн ил, задгай цахилгааны утастай холбоотой зөрчил хэчнээн бүртгэгдсэн бэ?

 

-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2017, 2018 онуудад нийтийн эзэмшлийн талбайд байх ил задгай шугам сүлжээнд хяналт шалгалтыг хийж илэрсэн зөрчилд хяналт тавиулах ажлыг хийсэн. Энэ жилийн хувьд энэ төрлийн шалгалтыг хийгээгүй цаг агаартайгаа холбогдох ажлыг хийсэн.

 

-Тэгвэл энэ жил өөр ямар ажлуудыг хийсэн бэ?

 

-Энэ жилийн хувьд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд цахилгаан эрчим хүчний чиглэлээр шинээр байгуулагдаж буй барилга байгууламжийн талбай дээрх цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй байдалд хяналт шалгалтыг хийгээд дуусах гэж байна. Үүний дараа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар орж анхаарах асуудал болон холбогдох шийдвэрийг гаргадаг. Энэ зун бороо их орж буйтай холбогдуулан шатахуун түгээх станцуудын агуулахад хяналт шалгалтыг хийсэн. Учир нь бороо хур орж байгаатай холбогдуулан шатахуун түгээх станцуудын  аянга хүлээн авагч, газардуулгын байгууламж зэрэг эрчим хүчтэй холбогдох аюулгүй ажиллагааны чиглэлд анхаарах шаардлага гарсан.

 

-Эрчим хүчний аюулгүй ажиллагаатай холбоотой ямар төрлийн зөрчил сүүлийн үед гарч байна вэ?

 

-Сүүлийн үед эрчим хүчтэй холбоотой зөрчлүүд цөөнгүй гарсан. Тухайлбал жилээс жилд  гэр хороолол тэлж буй цагт  айлаас цахилгаан татах тохиолдол цөөнгүй гарч байна. Дам  цахилгааныг дамжуулан хэрэглэх нь олон сөрөг дагавартай. Манайхан цахилгааны утсаа газраар ил татчихдаг. Түүн дээр нь хүн гишгэвэл том эрсдэлд орох аюултай. Томчуудаас илүү хүүхдүүд гишгэж тоглох, татаж чангаавал амь нас эрсдэх аюултай. Тиймээс стандартын дагуу мэргэжлийн байгууллагад хандан цахилгааны утсыг татуулах нь зүй.

 

Шинээр баригдаж буй барилгын ажлын явцад цахилгааны утсаа эмх замбараагүй унжуулах, газраар хөглөрөх, ил татах зөрчлүүд гараад байна. Бид энэ жил баригдаж буй барилгын талбайд шалгалт хийж, ийм төрлийн зөрчлийг залруулах үүрэг даалгавар өгч, илэрсэн зөрчил байвал арга хэмжээг тооцож ажилласан.

 

-Цахилгааны утсыг хүний амь эрсдэх магадлалтайгаар айлаас татаж хэрэглэдэг иргэдэд ямар хариуцлага тооцдог вэ?

 

-Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмэнд хэрэв таны эргэн тойронд хүний амь нас эрсдэх тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа алдагдсан зүйл байвал яаралтай хангагч байгууллага болох  УБЦТС, бусад тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хандах ёстой. Мөн нийслэлийн мэргэжлийн хяналтын газар өргөдөл гомдлыг өгч, 70128092 гэсэн утсанд дуудлага бүртгүүлж болно. Ингэснээр эргэн тойрон дахь цахилгааны аюулгүй ажиллагаа алдагдах, хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлж чадна.

 

Эрчим хүчний тухай хуульд тухайн тоног төхөөрөмжийг эзэмшигч нь бүрэн бүтэн байдал аюулгүй байдлыг давхар хариуцна гэсэн заалт бий. Тиймээс эрчим хүч хэрэглэж буй аж ахуйн нэгж байгууллага, айл өрхүүд жил бүр цахилгаан тоног төхөөрөмжийнхөө аюулгүй ажиллагааг шалгуулж байх  хэрэгтэй.  Шалгуулаагүйгээс болж эрсдэл гаргах нөхцөл үүсдэг.

 

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
Bold:
Mergejliin hyanaltad hand uureg daalgavar ogood dor ni shiidverluuldeg yum bn lee
2020-08-11
ббб:
утсаар нь лавлаад асуумаар юм байна бас тэр дугаарт нь дуудлага өгөхгүй бол элдэв эрсдэл гарвал танайх хариуцлага үүрэх болох вий
2020-08-10
Зочин:
Манай хөрш манай хашаанд байдаг шонгоос тогоо татсан юм. Харамсалтай нь кабель нь тасархай, түүнийгээ зүгээр зангилах байдлаар холбочихдог,тэр нь байж байгаад л тасраад, манай хашаанд орж ирээд, дахиад л холбочихоод гараад явчихна. Би энэ чинь аюултай гэж хэлээд баоахгүй болохоор нь Хан-Уулын ХҮТ-д дуудлага өгөөд, үзүүллээ. Дуудлагаар ирсэн цахилгаанчин маань манай хөрштэй хэдэн үг сольчихоод явахдаа, наад хөрш чинь маргааш солино гэсэн шүү, бид ирж шалганаа гээд л явсан. Одоо жил илүү болж байна, бүх юм хуучнаараа, шалгалтаар ирнэ гэсэн байхгүй л байна. Бороо ихтэй жил богино холболт болж гал түймэр гарвал мансй хөрш харибцах болов уу Хан-Уулын ҮТТ хариуцах болов уу.
2020-08-08
Bold:
Mergejliin hyanaltad hand uureg daalgavar ogood dor ni shiidverluuldeg yum bn lee
ббб:
утсаар нь лавлаад асуумаар юм байна бас тэр дугаарт нь дуудлага өгөхгүй бол элдэв эрсдэл гарвал танайх хариуцлага үүрэх болох вий