Б.Гэрэлжаргал: Хямд үнээр хувцас авах гэж хотод ирсэн ч сумын төвийнхтэй ижил үнэтэй байна
2020-08-10

 

Жил бүрийн есдүгээр сарын нэгэн дөхөхөөр эцэг эхчүүдийн толгойн өвчин яах аргагүй хичээлийн хэрэгсэл бэлдэх. Ялангуяа олон хүүхэд сургуульд сурдаг өрхийн тухайд бүр ч хүндрэлтэй. Цалингийн зээл, хувь зээл зэргээр аргална. Эрэлт өсөхөөр үнэ нэмэгддэг зах зээлийн хуулиар, зах худалдааны  төвүүдийн үнэ нэмэгдэх нь бүр ч хэцүү. Эдгээр өдрүүдэд зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлтгээд эхэлжээ.

 

“Хархорин” худалдааны төвөөр орлоо. Хөл хөдөлгөөн ихтэй байх аж. Цар тахлын энэ үеэр амны хаалт байнга зүүх хэрэгтэй гэж зөвлөсөн ч зах худалдааны төвүүдээр маск зүүсэн хүн гэхээсээ илүү зүүгээгүй нь олон. Нэгдүгээр ангид орох бололтой хүү ээжээсээ тоглоомон машин нэхэж шаналгахад “сургуульд орох хүүхэд чинь хэзээ тоглоомон машинаар тоглож байсан юм. Ээж нь өөр гоё юм авч өгнө өө” гээд эргэнэ. Өнөөдөр ээжийн төсөвт тоглоомон машин багтаагүй бололтой.

 

Цааш эргэж бэлэн хувцасны хэсгээр орлоо. Энэ нь гоё уу, нөгөөх нь гоё уу гэж цагаан цамц өмсөж эргэлдэх хоёр охин.

 

Баруун аймгаас ирсэн Б.Гэрэлжаргал: Хувцсаа бэлдэх гэж хотод ирсэн. Ирээд хоёр хонож байна. Өнөөдөр л гадуур гарч байгаа. Өөр зах, худалдааны төвөөр яваагүй болохоор үнийг нь сайн мэдэхгүй л байна. Хөдөө суманд хувцас хамгийн үнэтэй. Учир нь худалдаачид нь замын зардлаа нэмдэг болохоор үнэтэй. Тиймээс бид, хувцсаа хотоос авах гэж ирсэн. Гэсэн ч сумынхтай  бараг ялгаагүй үнэтэй байна. Гэхдээ хөдөөг бодоход илүү олон сонголтой. Өөрийнхөө бас хоёр дүүгийнхээ хувцас, хичээлийн хэрэгслийг бэлтгэж аваад буцна даа.

 

Иргэн М.Сайханаа: Манайх хоёр хүүхэдтэй. Энэ намар  том нь наймдугаар анги, бага нь гуравдугаар ангид орно. Энэ жил форм авахгүй. Биен тамирын хувцас, пүүз хэдэн төгрөгийн үнэтэй байна гэж судалж явна. Цамц материалаасаа шалтгаалаад 25 мянга, 35 мянга гээд янз бүр л байна. Цалин буухаар л хүүхдийнхээ хичээлийн  хэрэгслийг бэлдэнэ дээ. Жаахан үнэ орчихсон юм шиг санагдлаа. Хичээл эхлэх дөхөөд бүр ч үнэ орох биз. Коронавирус гэж хаа хаанаа хямралтай байгаа юм чинь гайгүй нэмэгдээсэй л гэж бодох юм. Гэхдээ тэгэхгүй л дээ.  Энэ хямралтай жил хоёрхон хүүхдийн хичээлийн хэрэгсэл яаж бэлдэх вэ гэж байхад олон хүүхэд сурдаг айл бол бүр ч хэцүү л байх даа.

 

Оюутан Ц.Ганбаяр: Хавар цахим хичээл орно гээд хөдөө гэр лүүгээ явчихсан. Намрын цахим хичээлийг хотод байж үзье гэж бодоод ирсэн. Хавар хичээлээ хийж чадаагүй. Тэгээд хичээлийн хэрэгсэл хувцсаа бэлддэг юм уу гээд явж байна. Гэр ойрхон учраас Нарантуул гаралгүй энд ирсэн. 

 

“Хархорин” худалдааны төвийн худалдагч нарийн ярьж буйгаар үнэ төдийлөн нэмэгдээгүй. Бөөний үнээр зарж байгаа. Гэхдээ өмнө жилүүдийнхээс худалдан авалт  муу байна гэлээ. 

 

Хөл гишгих зайгүй олон. Хэзээ хэзээний танил дүр зураг. Бэлэн хувцас, хичээлийн хэрэгслийн үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байлаа. Нөгөөтэйгүүр коронавирус, цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд бага насны хүүхдүүдийг олны газар дагуулж явахгүй байх, амны хаалт байнга зүүх шаардлага тавьж байгаа ч  зах худалдааны төвүүдээр энэ журам хэрэгжихгүй байгаа нь харамсалтай.
 


Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин
zochin:
buch um unetei , mongold uduuchuud bas ichtei
2020-08-10
zochin:
hotod torj osson unagan hotiin bidend amidrah ajillah alhah zai zavsar bhgui bolloo.hetsuu bna.zugeerl unasan unasan gazaraal ajillaj amidarya tegehuu.
2020-08-10
zochin:
teneg bhaa.hodonosol avna bzde.irj ochih uuj ideh bas bus zardalaa tootsohor bur iluu bdoggui yumu.bitgii hot ruu chihej gai boltsgoogod bai.
2020-08-10