Үс шинээр засуулбал өлзийтэй сайн
2020-08-16

 

Өнөөдөр аргын тооллын 2020 оны наймдугаар сарын 16. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 27. Адъяа гараг. Өглөгт охин одтой, цагаагчин туулай өдөр. 

 

Өдрийн наран 5 цаг 49 минутад мандан, 20 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш, шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. 

 

Газар хагалах, ус, булгийн эх малтах, уул, овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ. 

Shuud.mn
Сонин хачин