А.Амбасэлмаа: Дөрвөн хүн эдгэрч, 627 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
2020-08-16

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.08.16/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл  нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 21 сая мянган 297  хүн халдвар авч, 769 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 294 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна. 

 

Манай улсад ажиглалтаас 139 хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол 544 хүн шинээр ажиглалтад  орлоо.  Ажиглалтад нийт 3626  хүн байна. 119 дугаарын утсанд  151  дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд  гурван   дуудлага ирсэн. 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-"ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 627 хүнд шинжилгээ хийлээ.   Коронавирус илрээгүй. 

 

Эдгээр шинжилгээг задалж хэлбэл,  энэ сарын 01-ндСөүл- Улаанбаатар чиглэлийн  нислэгээр  ирсэн 261 хүний  давтан шинжилгээ, энэ сарын 14-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 265 хүний шинжилгээ, цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 25 хүний шинжилгээ, 18 жолоочийн шинжилгээ,  сувиллын   ажиглалтад байгаа 32  хүний давтан шинжилгээ,  Алтанбулагийн боомтоор орж ирсэн 23 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр  хүний шинжилгээ  байна.

 

Сайн мэдээ дөрвөн хүн эдгэрч ХӨСҮТ-өөс сувиллын ажиглалтад шилжлээ. Эдгээр хүмүүс нь энхийг сахиулагчид байна.

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 298 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 276 боллоо. Нийт эдгэрээд гарсан 276 хүний 48 нь сувиллын ажиглалт тандалтад байгаа бол 21 хүн гэрийн ажиглалт тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 207 хүн байна гэлээ. ХӨСҮТ-д 22 хүн эмчлүүлж  байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, 20 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүнд байна. Мөн ажиглалтад байсан нэг жирэмсэн эмэгтэй амаржлаа. Охинтой боллоо. Баяр хүргэе"   гэлээ. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Dashdavaa:
Эмч эмнэлгийн ажилтнууддааа талархал дэвшүүлж амжилт хүсье Одоо 9 сарааас өнджржүүлсэн бэлээн бафдлын дэглэм өөрчлөгдвөл тусгаарлалтын хуггацааг оновчтой хувилбараар цаарүүлэх талаар судалж байгаа гэжж наайдаж сууна
2020-08-16