С.Мөнхмөр: Нутаг буцах хүртлээ манайд үнэ төлбөргүй амьдрах боломжтой
2020-08-17

 

Коронавирус, цар  тахлын энэ үед монголчууддаа өөрийн боломжоороо тусалж буй залуусын төлөөлөл бол С.Мөнхмөр. АНУ-ын Сиэтл хотноо ажиллаж, амьдардаг тэрбээр та бидний хэзээний танил. Учир нь Сиэтл хотын нисэх онгоцны буудал дээр явуулын гал тогоо ажиллуулж, тусгай үүргийн нислэгээр нутаг буцах монголчуудаа цайлаад үддэг нэгэн. Тухайн үед биднийг ярилцаж байхад монголчуудаа байрлуулах байр бэлдэж байгаа. Гэхдээ ажлаа дуусгаад хэлнэ гэж байсан.  Харин өнөөдөр түүний байр бэлэн болжээ. Түүнтэй холбогдож  ярилцлаа.

 

-Хэзээнээс байшингийн ажил эхэлсэн бэ?

 

-Байшин барьж, тохижуулах ажил 2019 оны нэгдүгээр сард эхэлсэн. Гэвч санхүүгийн боломж бусад асуудлаас үүдэн өнөөдрийг хүрлээ. Түрээслүүлэх зорилготой  энэ байрыг барьж,  тохижуулах ажлыг эхлүүлж байсан. Түрээсийн байр ямар байх вэ гэхээр хичнээн том байшин байлаа гээд нэг л айлыг амьдруулах юм бол тухайн айл нүүсэн тохиолдолд азтай бол дараагийн айл нь шууд орно үгүй бол нэг сар хоосон байх болно. Энэ хооронд санхүүгийн асуудал үүснэ. Харин нэгээс илүү өрх  байлгавал нэг айл нь нүүсэн ч  санхүүгийн хүндрэл гарахгүй. Гэсэн ч цаг үеийн асуудлаас үүдэн хэн нэгэнд түрээслүүлэхээс илүү монголчууддаа туслах нь чухал юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Харин өнөөдөр байшингийн маань хоёр, гурван давхар бэлэн болоод байна.

 

Байшингаа барьж байхдаа хүмүүст туслах гэж буйгаа хэлэхэд ажилчид хүртэл сэтгэлээсээ хандаж өдөр шөнөгүй маш сайн ажиллаж,  бэлэн болголоо.

 

Манай цахилгааныг холбож  өгдөг Болгар хүн байдаг юм. Тухайн хүн маань монголчууд манай байранд  ирж байрлах гэж байгааг мэддэг. Түүнээс, манай гэрт хүүхэдтэй хүн ирсэн  учир хурдан ажлаа дуусгаж өгөхийг хүсэхэд нэг ажилтандаа “тэр байранд хүмүүс очих гэж байна. Хурдан  ажлаа дуусгаарай” гэж хэлээд явуулсан байсан. Биднийг  хөгжим тавьчихсан ажлаа хийж байтал  цахилгаан холбох ажилтан ирсэн. Цахилгааны ажилтан биднээс “Та нар өнөө орой парти зохион байгуулах гэж байгаа юм уу? гэж асуусан. Яагаад тэгж бодсоныг нь асуутал манай дарга олон хүн ирнэ гэсэн гэж хариулсан.  Бид ч монголчууд байрлах байр гэж хариу тайлбарлаж хэлтэл “Өө тиймүү болж байна шүү дээ” гэж хэлээд биднийг маш их дэмжсэн.

 

-Цахим орчинд байрны талаарх бичлэг цацагдсаны дараа  маш олон хүмүүс эергээр  хүлээж авсан ч АНУ-д олон  жил амьдарсан баян хүн, од болох гэж шоу хийлээ гэсэн сөрөг сэтгэгдэл ч  байсан. Эдгээр хүмүүст юу гэж хэлмээр байна вэ?

 

-Зарим хүмүүс өөр өнцгөөс харж байж  болох юм.  Миний хувьд АНУ-ын  дундаж түвшинд амьдрах гэж хичээж яваа нэгэн. Би маш олон зээлтэй. Зээлээ төлөх гэж олон олон зүйлийг хийж явахад бүтэн нойргүй хонох үе ч байдаг. Харин коронавирус цар тахлын энэ үед АНУ-ын Засгийн газраас иргэдээ дэмжиж, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж, хөнгөлсөн.  Энэ нь яг л монголд аавынхаа гэрт өр төлбөргүй санаа амар, амардаг шиг  АНУ-д сүүлийн хоёр, гурван сар амьдарч үзлээ. Үүний дүнд хүмүүст туслах боломж гарч байна.

 

-Нэгдүгээр давхар хэдэн сард ашиглалтад орох вэ?

 

-Есдүгээр сарын 01-нд ашиглалтад оруулахаар зорилго тавиад ажиллаж байна.

 

-Танай байранд хэдэн хүн  амьдрах боломжтой вэ?

 

-Давхар ор байрлуулбал  40 хүртэлх хүн амьдрах боломжтой.

 

-Сиэтл хотод ажлын байрны хүртээмж ямар байдаг вэ? Коронавирус зэрэг асуудлаас үүдэн ажлын байрны хомсдол үүссэн үү?

 

-АНУ-ын Сиэтл хотод байгаа Монгол эрчүүдэд барилгын дотоод засал, чимэглэл бусад ажлын байр бий. Ажиллах боломжтой. Би бичлэгээрээ ч хэлсэн. Тусгай үүргийн нислэгээр нутаг буцах хүртлээ манай байранд үнэ төлбөргүй амьдраад энэ газар ажиллаж чадвал тусгаарлагдах байрны төлбөрөө олох бүрэн боломжтой. Мөн байрныхаа талаар бичлэг хийж цахим орчинд байршуулсан нь цаг үе хэцүү энэ үед надад итгэхгүй байж болно. Гэхдээ байр бэлэн болсон тусламж хэрэгтэй нэгэнд нь туслахад бэлэн гэдгээ л илэрхийлэхийг хүссэн юм.

 

-Монголчууддаа хандаж юу гэж хэлэх вэ?

 

-Цахим орчинд хүмүүс Монгол Улсын Засгийн газартай намайг  харьцуулж ярьж байна. Манай Засгийн газар өөр улсын нутаг дэвсгэрт орж, иргэддээ хүрч үйлчлэх боломжгүй. Засгийн газар өөрийн түвшинд иргэдээ татан авах нислэг зохион байгуулж байна. Миний хувьд монгол хүн болж төрснийхөө үүргийг хүлээж, Засгийн газрынхаа хүрч чадахгүй түвшинд элэг нэгтнүүддээ тусалж байна. Монголчууд бие биендээ тусалж байгаа хэрэг юм. Мөн та бүхнийг тарваганы махнаас татгалзахыг хүсэж байна. Эрүүл мэндийн байгууллага коронавирусээс урьдчилан сэргийлж. бэлтгэлтэй байх ёстой. Гэтэл хүмүүсийн ухамсаргүй үйлдлээс болж эрүүлийг хамгаалахын ажилтнууд тарваган тахлын  халдвартай давхар тэмцэх асуудал гарвал байдал хэцүү болно. Эх орондоо коронавирусийн халдвар бүү тархаасай гэж хүсэж байна.

 

-Баярлалаа. Амжилт хүсье.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-10-12
Hafner:
Nutag buchaaraa buh yumiin zavaaruulaad,evdeed tegeed yavcgaandaa ongcondoo suunguud bugdeeree martandaa ene zaluug
2020-08-19
1:
Монголчууд минь сайхан сэтгэлтэй шүү,
2020-08-18
zochin:
uneheer saihan setgeltei zaluu yum byan zaya n delgerch yvag ee
2020-08-18
Зочин:
Чи тэр гэр хороолол доо энэ зэргийн юм байтугай г барилаа юу? !?! Аягүй таван ханат ч байхгүй дээ.Бас их улсын хөгжил гэчжээ.Өөрийнхөө ухамсар л хөгжил нэмчих.
2020-08-18
зочин:
баярлалаа эрүүл энх урт наслахыг ерөөе
2020-08-18
Zocnin:
Saihan setgeltei zaluugiin ajil amidral ni oodrog bh boltugai
2020-08-18
zochin:
Амжилт хүсье. Мундаг ухаантай залуу байна
2020-08-18
Dugar Gantulga:
Munh huh tenger munhud ibeeg.
2020-08-18
хариу.:
Хүний нутагт монгол эрчүүд нь монгол охидуудаа доромжилно, хүчиндэнэ, жирэмсэн болгоод хаяна, нялх хүүхэдтэй эхнэрээ араар нь тавина, орхиод явна, дагавар хүүхдийг нь ад үзнэ. Монгол эрчүүдэд гомдсон бүсгүйчүүд л голдуу гадаад хүнтэй сууж байгаа харагддаг.
2020-08-18
Сайхан сэтгэлтэй сайн хүү байна Эрүүл энх аз жаргал хүсье
2020-08-18
manai Huuk, Zandka,Moya-d baihgui setgeltei zaluu yum.Amjilt husie
2020-08-17
Нутгаа голсон иргэдэд харийн хүнтэй гэр бүл болж, цусаа юүлж байгаа бүсгүйчүүд хамгийн түрүүнд орно. Гадаадад ажиллаж олсноо ар гэртээ явуулж байгаа иргэд хүндтэй сайн үйл шүү.:
Үнэн
2020-08-17
Нутгаа голсон иргэдэд харийн хүнтэй гэр бүл болж, цусаа юүлж байгаа бүсгүйчүүд хамгийн түрүүнд орно. Гадаадад ажиллаж олсноо ар гэртээ явуулж байгаа иргэд хүндтэй сайн үйл шүү.:
Нутгаа голсон иргэдийг буцааж бүү тат гэнэ.
2020-08-17
хариу.:
Хүний нутагт монгол эрчүүд нь монгол охидуудаа доромжилно, хүчиндэнэ, жирэмсэн болгоод хаяна, нялх хүүхэдтэй эхнэрээ араар нь тавина, орхиод явна, дагавар хүүхдийг нь ад үзнэ. Монгол эрчүүдэд гомдсон бүсгүйчүүд л голдуу гадаад хүнтэй сууж байгаа харагддаг.
Төрөөс энэ залуугийн ссайхан сэтгэлийг үнэлэх урамшуулах хэрэгтэй бус уу!
2020-08-17
сүрэн:
мундаг,сайхан сэтгэлтэй залуу чамдаа баярлалаа.үйлс чинь бүтэх болно
2020-08-17
сэтгэгдэл:
С.Мөнхмөрд БАЯРЛАЛАА гэж хэлмээр байна аа. Үнэхээр их хөрөнгө, зүтгэл гаргаж байна. Өөр хэн ингэж чадав. За Засгийн газар гэж ярихаа больёо гэхэд баяууд ч ингээгүй биз дээ. Зүгээр л талархсанаа илэрхийл. Баярласанаа илэрхийл.
2020-08-17
Цогоо:
МУ-ын засаг нь уул нь та на нарын хийх ёстойг хийж иргэдээ халамжлах, Та нар хийх ёстойгоо хийж энэ үеэр зөв харж мөнгө олох. Тэнэг гарууд байр сууриа сольцгоогоод засаг нь бизнес хийж мөнгө олоод, Та нар засгаа даврааж халамж хийж байх шиг. Монгол мандтугай
2020-08-17
erguu teneg humuus baih yumaa, ork oo gej
2020-08-17
talarhmaar bayarlamaar sanagdaj bainaa, mundag zaluud AMJILT husye!
2020-08-17
Zailaa balai sda min. Chi ter ger horoololdo iim ym bariadah! Novshiin ataarhuu mongol zan .
2020-08-17
irgen:
amdarya gesen hyn haanach andarna, ene zergiin umiig geriin horoololdoo barij eh orondoo nemer bolson bol ulsiin hogjild heregtei l baij, gehdee tend amdrah sonirholtoi bol odoo yay gehev.
2020-08-17
Зочин:
Чи тэр гэр хороолол доо энэ зэргийн юм байтугай г барилаа юу? !?! Аягүй таван ханат ч байхгүй дээ.Бас их улсын хөгжил гэчжээ.Өөрийнхөө ухамсар л хөгжил нэмчих.
erguu teneg humuus baih yumaa, ork oo gej
Zailaa balai sda min. Chi ter ger horoololdo iim ym bariadah! Novshiin ataarhuu mongol zan .
Zuv:
Amjilt husie,harin end bairlah mongolchuud mini soyoltoi baigaarai,ene zaluugiin saikhan itgeliig zutgeleer hariulaarai
2020-08-17
Hafner:
Nutag buchaaraa buh yumiin zavaaruulaad,evdeed tegeed yavcgaandaa ongcondoo suunguud bugdeeree martandaa ene zaluug
Zochin:
Mongol hun
2020-08-17
Зочин:
Санаа сайн бол заяа сайн гэж .Ийм Сайхан залуустаа энэ хорвоогийн хамгийн сайн Сайхан ,юу л Байна бугдийг бэлэглэе
2020-08-17
Iim bn daa mongolchuudaa. Mundag zaluu
2020-08-17
Мундаг бн
2020-08-17