ШУУД: Чингис бондын хэмжээний алдагдалтай төсөв батлах гэж байна, Хүрэлбаатар
2020-08-17

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. 

 

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

 

-Ковидийн төсөв юм уу, сонгуулийн төсөв юм уу гэж маргаж байна. Энэ бол сонгуулийн төсөв. 900 объект  шинээр хийнэ гэж төсөвт тусгасан. Үүнийгээ сагаад буруу юм хийгээд байна. Өнөөдрийн төсвийн тодотгол бол ковидийнх биш. УИХ алдаа хийсэн. Ковидийн хууль батлаад Засгийн газарт мэдэл өгсөн. Үүн дээр далимдуулж Засгийн газар дураараа дургисан. Энэ бол хамгийн эмгэнэлтэй төсөв. Чингис бондын хэмжээтэй ижил хэмжээтэй өртэй төсөв батлах гэж байна. Чингис бондоос илүү гарлагатай төсөв батлах гэж байгаа. Та нар тагнуулын, хуульзүйн ганган байшин босгож байна. Төрийн байгууллага ганган байж болно. Сумын төв, багт хэрэгтэй хичнээн төсөв хийсэн. Сонгуульд зориулж баталсан төсвөө цэгцэлж чадахгүй орж ирээд, Чингис бондын хэмжээний алдагдалтай төсөв батлах гэж байна, Хүрэлбаатар. 

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-Та Ерөнхий сайд байхдаа сансарт ниссэн байсан цаг үе байгаа шүү.  Таныг Ерөнхий сайд байх үед Монгол Улс 4-5 төсөвтэй байж эдийн засгийг элгээрээ хэвтүүлсэн. Ажил хэрэгч парламент бий болоод удаж байна. Та хүн доромжилж болохгүй. Өнгөрсөн хугацаанд бий болгосон эдийн засгийн хүндрэлүүдийг бид засахын тулд ажиллаж байгаа учраас хоёр ч сонгууль дамнаж, МАН ялсан. Хийгдээд явж байгаа ажлыг бид үргэлжлүүлээд явна. 

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

 

-Бид 150 сая, 500 сая төгрөг дээр бөөн зодоон болж байна. Албан тушаал, эрх ямбаараа далайлгаж байгаад Монголын байгалийн баялгийг булаасан байгаа. Шударга бус байдлыг алга болгох, байгалийн баялгийг булааж авдаг  байдлыг зогсоомоор байна. Ээлжит бус чуулганаар Дархан, Эрдэнэтийг хот болгох асуудлыг оруулж ирээч. Эрх мэдэлдээ бантсан хоёр амьтан байна. Уур омгоо дараад, юмаа ойлгож ярь. Нэг удаагийн төсөв яриад үр ашиг байхгүй.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-10-22
zochin:
dandaa ooriin tald aschigtai ajilladag Churelbaatariin schunal chezeech duusachgui !!!!, ach ,duu ,echner bugd luivarchid
2020-08-18
өмхий мулгуу тэнэг хар мал монголчуудын заяа нь хаячихсан сонголт. ан нь чингис бондоор 3000км зам тавьж 1000аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгож 2том цементийн үйлдвэр босгож улаанбааорын уулздаруудыг өргөтгөж өчнөөн их бүтээн байгуулалтад хийсэн гэтэл ман зөрүүлээд түүнээс их мөнгөөр төсөвөө алдагдалд оруулж байдаг. маныг сонгосон хүн бүрийг там ирээд аваад явах болтугхй
2020-08-18
намаа засгаа захирч чадаагүй огцорч байсан Алтанхуяг болио
2020-08-17
Алтанхауяг бол Монголыг дампууруулсан хүн шүү дээ
2020-08-17
Ч:
Алтанхуяг гишүүн, Сангийн сайд ч, Ерөнхий сайд ч хийсэн хүн дээ. Асуудлыг уул суурьтай хармаар л хүндээ...
2020-08-17
ЭНЭ задгай цагаан өөрийнхөө дапруулсан э/з мартасан гэж бодож байгаа юм байхдаа
2020-08-17