Т.Мөнхсайхан: Нэн шаардлагатай эмийг хөнгөлөлтөд багтаавал иргэдэд чирэгдэл учруулахгүй
2020-08-19

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар 2020 оны улсын төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. 

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 

 

-Арилжааны банкууд дээр нийгмийн даатгалын 440 орчим  тэрбум төгрөг байршиж  байгаа юм байна. Бид нэг талаас зээлийн хүүг бууруулахаар ярьж байгаа. Нөгөө талаас арилжааны банкууд дээр хүүтэй байршуулдаг. Энэ тогтолцоог бид хэзээ өөрчлөх вэ. Төсвийн алдадал 1.2 их наядад хүрээд байна. Хамгийн гол нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын эрсдлийг хамгаалах хэрэгтэй. 

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

 

-Арилжааны банкуудад байршуулж байгаа сангийн мөнгүүдэд Сангийн яам оролцдоггүй. Өөрсдөө мөнгөө байршуулдаг. Эрсдэл үүсэхээс сэргийлж Сангийн яам сэрэмжлүүлэг хүргүүлдэг. Банк, санхүүгийн салбарт реформ хийх хэрэгтэй. 

 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: 

 

-Эрүүл мэндийн даатгалын мөнгийг эрсдлээ тооцож, арилжааны банкуудад байршуулсан байгаа. Цаашдаа шинэчлэл хийх шаардлагатай гэж үзэж, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа. Хөнгөлөлттэй 800 гаруй төрлийн эмийг 1000 гаруй эмийн сангаар олгож байгаа. Жилдээ 34 тэрбум төгрөгийг төсөвлөдөг. Хамгийн гол нь хөнгөлөлттэй үнэтэй эмийг олгох зохицуулалт байдаг. Сар бүр тодорхой төсвийг эмийн санд олгодог. Тогтолцоог нь өөрчлөх хэрэгтэй байгаа. Эмийн сангийн зөвшөөрөл авсан л бол бүх эмийн сангуудаар олгох хэрэгтэй. Мөн нэн шаардлагатай эмийг олгож, жагсаалтыг нь багасгавал ард иргэдэд чирэгдэл учруулахгүй гэж харж байгаа. Аль бүс нутагт ямар өвчлөл давамгай байна, ямар эм олгох хэрэгтэй гэдгээр нь ангилах хэрэгтэй. 

 

ХНХ-ын сайд н.Ариунзаяа:

 

-Нийгмийн даатгалын сангийн мөнгийг хуулиараа Засгийн газрын бонд худалдаж авах, үнэт цаас худалдаж авах эсвэл арилжааны банкинд байршуулах зохицуулалттай. Одоогоор 496 тэрбум төгрөг банкуудад байгаа. Эрсдлийн менежментийг хийх нөөц бололцоогоо илүү сайн ашиглана. 

 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

 

-Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог яаралтай шинэчлэх хэрэгтэй. Өрхийн эмнэлгийн санхүүжилтийг шийдвэрлэхээр явахад бүртгэлтгүй иргэдийн тоо, үйлчлүүлж байгаа иргэдийн тоо хоёр таардаггүй. Шилжин ирсэн, түр амьдарч байгаа гээд  иргэдэд үйлчлэн, санхүүжилт нь давж явдаг. Өрхийн эмнэлгийн байшин багтаамж багаддаг. Вакцин хийлгэхээр ирсэн эрүүл хүүхдүүд, ханиад томуу туссан иргэдтэй холилддог. Тиймээс өрхийн эмнэлгийн барилгыг багтаамжийг сайжруулах хэрэгтэй. 

 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: 

 

-Нийслэлд өрхийн эмнэлэгт гэлтгүй дүүргийн эмнэлгүүдэд ачаалал их. Бүртгэлийг нь сайжруулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Өрхийн эмнэлгүүдийн зай талбай бага байгаа нь тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн хүн амын багтаамжийг тооцож бариагүйтэй холбоотой. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж хариулт авч байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
стресс:
Хүн бүрийг АЖИЛТАЙ болговол ӨВЧЛӨЛТ БУУРНА, УЧИР нь хүн ХӨДӨЛГӨӨНИЙ дутагдал СТРЭСС 2-с маш их өвдөж бна.
2020-10-21
Юу ч мэдэхгүй нусгай бацаан. Амьдрал мэдэхгүй. Төсөв нь хүрэхгүй байгаа шүү дээ
2020-08-19
Хүнийг сайн мэдэхгүй бол бүү муу үг хэрэглэ
2020-08-19
tt:
said ch gej dee ulbeger
2020-08-19
Хүнийг сайн мэдэхгүй бол бүү муу үг хэрэглэ