Хойд Солонгосын цөмийн нөөцийн талаарх мэдээллийг дэлгэлээ
2020-08-19

Хойд Солонгосын зэвсэглэлд 60 хүртэлх тооны цөмийн бөмбөг, 5000 тонн химийн зэвсэг байдаг талаар АНУ-ын цэргийн тайланд дурдсан гэж Daily Mail мэдээллээ. 

 

"Хойд Солонгосын цөмийн зэвсгийн нөөцийн хувьд 20-60 бөмбөгтэй гэсэн зөрүүтэй мэдээлэл авсан. Жил бүр зургаан шинэ бөмбөг үйлдвэрлэх боломжтой" гэж тайланд өгүүлжээ. Тайланд онцолсноор 2020 оны сүүл гэхэд БНАСАУ 100 хүртэлх тооны цөмийн хошуу үйлдвэрлэж болзошгүй гэнэ. 

 

Хойд Солонгос дээрх хэмжээний нөөцийг бусад улс орнуудын зүгээс дэглэмийг унагаах гэж аюул заналхийлсэн тохиолдолд хэрэглэхээр хадгалдаг гэж Америкийн цэргийнхэн үзсэн байна. Аливаа сөргөлдөөн гарвал Хойд Солонгос төрөл бүрийн вирус ч ашигласан байж болзошгүй химийн зэвсгийг ч хэрэглэхэд бэлэн гэж тайланд дурджээ. Цэргийн шинжээчдийн өгүүлснээр пуужинд бэхэлсэн, сибирийн яр өвчний ердөө нэг л фунт 50 мянган хүнийг хөнөөх чадвартай гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Эрдэнэ:
Оноосон нэрийг битгий махчилж орчуулж байгаарай. Ядаж мэргэжлийн хүнээс асууж бхйха хэрэгтэй. Сибирийн яр бус боом өвчний үүсгэгчийн тухай байна
2020-08-20