У.Хүрэлсүх: Газрын тосны үйлдвэртэй болсноор 1,2 тэрбум доллар Монголдоо үлдэнэ
2020-08-19

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нефтийн үйлдвэрийн явцтай танилцлаа.

 


 

Тэрбээр, "Газрын тосны үйлдвэр бол монголын ард түмний хүсэл мөрөөдөл. Тэрхүү хүсэл мөрөөдлийг амьдрал дээр ажил хэрэг болгож, биелүүлэх гэж зүтгэж, сэтгэл санаа оюун бодол хүч хөдөлмөрөө зориулж,  ажиллаж байгаа. Монгол Улсын ерөнхий сайдын хувьд таван зүйлийг бүтээгээсэй гэж боддог. Нэгдүгээрт, улс орноо эрчим хүчээр хангах, цаашдаа эрчим хүч экспортолдог болох ёстой. Хоёрдугаарт, дотооддоо газрын тосоор эх орноо хангах ёстой. Энэ бол улс орны үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, хүмүүсийн ажил амьдрал, хөгжил дэвшилтэй шууд холбоотой. Гуравдугаарт хүнсээ өөрөө хийх ёстой. Цаашид хүнс экспортлох ёстой. Хүнсний бүтээгдэхүүн хийх боломж их байна. Дөрөвдүгээрт, гангийн үйлдвэртэй болох ёстой. Гангын үйлдвэр баригдаж байгаа. Тавдугаарт, Цементийн үйлдвэр байгаа. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ таван асуудлыг шийдсэн тохиолдолд улс эх орон маань хөл дээрээ босоход ойрхон байна. Энэ бол улс, эх орны минь хөгжил дэвшлийн үндэс. Тэр тусмаа газрын тосны үйлдвэр манай иргэдийн эдийн засгийн аюулгүй байдалтай шууд холбоотой. Одоогоор жилдээ 1,2 тэрбум америк доллар гадагшаа зарцуулж бензин, шатахуун авч байгаа. Хэрвээ бид газрын тосны үйлдвэртэй болбол 1,2 тэрбум доллар монголдоо үлдэнэ.

 

Улс орны эдийн засагт ач холбогдолтой. Дагаад долларын ханш унана. Нэмүү өртөг шингээж бүтээгдэхүүн бий болгоно. Аюулгүй байдлаа хангана. Үе үеийн Засгийн газрын шүдний өвчин бол нефт, шатахууны үнэ байсан. Одоо ч байгаа.  Улс эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхан амьдралтай холбоотой хамгийн чухал ажлыг хийж байгаа хүмүүс бол газрын тосны үйлдвэрийн хамт олон. Та бүхнээр бахархахгүй байхын арга алга. Шинэ сайдын анхаарлын төвд газрын тосны асуудал байх ёстой.

 

Монгол Улсын Засгийн газар бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа цаашдаа ч дэмжлэг тусламж үзүүлж ажиллана" гэв. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
nemo:
dund huruu
2020-08-20
Уншигч:
Наад газрын тосны үйлдвэр маш хэрэгтэй байна. Тэгээд хэзээ бензин тосоо гаргаж эхлэ юм бэ. Хугацааг нь наашлуулах боломж байхгүй юуу
2020-08-20
barisan Sainshandad
2020-08-19
Tuunii orond salhi narny stanc barih Jostoi holduu tolgoitnuud za tegeed SAGSUU
2020-08-19
barisan Sainshandad
Yag tegz haragdaach
2020-08-19