М.Бадарч зааныг “Ланд Круизер 200”-гаар урамшуулав
2020-08-20

 

Үндэсний их баяр наадамд долоо давж улсын заан цол хүртсэн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх Билэгт” дэвжээний бөх Мягмарын Бадарчид “Нутгийн буян” группээс  “Toyota Land Cruiser 200” маркийн автомашин бэлэглэлээ.

 

Оны сүүлчээр 30 нас хүрэх М.Бадарч нь 2012 онд Архангай аймгийн баяр наадамд найм даван түрүүлж аймгийн арслан, 2017 оны улсын баяр наадамд зургаа даван Монгол Улсын харцага цолны болзол хангаж байв. Харин энэ жилийн улсын баяр наадамд аймгийн арслан Н.Хүрэлсүхээр тав, аймгийн арслан Х.Цогтгэрэлээр зургаа, улсын арслан Р.Пүрэвдагваар долоо давж, Монгол Улсын заан цолны болзол хангасан юм.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Тэнэглэл, сайн бөхтэй байгаад хөгжиж гийсэн сум орон нутаг байдаг гэж сонсоогүй л юм байна
2020-08-21