Беларусын эсэргүүцэл: Лукашенко БХЯ, хэвлэл мэдээллийнхэнд үүрэг өгчээ
2020-08-20

Улс оронд нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн давалгаа өрнөж буй Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлын дүнгээр нөхцөл байдлыг тогтворжуулах үүрэг даалгаврыг өгчээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. 

 

"Беларус руу бусад орнуудаас дайчид, зэвсэг, эмх замбараагүй байдлыг санхүүжүүлэх мөнгө оруулж ирэхгүйн тулд улсын хилийг хамгаалах ажиллагааг чангатгахыг Улсын хилийн хороонд үүрэг болгож байна. Гаднаас ийм мөнгө орж ирж байгааг бид харж байна" хэмээн Лукашенко мэдэгджээ.

 

Бусад үүргүүдийн тухайд:

 

Батлан хамгаалах яаманд- Польш болон Литва улсын нутаг дэвсгэр дээрх НАТО-ийн цэргийн хүчний хөдөлгөөнд анхаарал хандуулж, шаардлагатай тохиолдолд зэвсэгт хүчин, техникийг тухайн зүгт татахыг үүрэгджээ. Нэн ялангуяа Гродно хотод анхаарал хандуулахыг үүрэг болгосон бөгөөд Минскээс илүүтэйгээр энэ хотод нөхцөл байдлыг тогтворгүйжүүлэх гэсэн оролдлого гарч байгааг Лукашенко онцолжээ.
 
Дотоод хэргийн яаманд- Улс оронд тэр дундаа Минск хотод эмх замбараагүй байдал гаргахгүй байхын дээр хууль сахиулагчдыг аюулаас хамгаалахыг үүрэг болгосон байна.

 

Улсын аюулгүй байдлын хороонд - гудамжны эмх замбараагүй байдлыг зохион байгуулагчдыг илрүүлэн, тэдний үйл ажиллагааг таслан зогсоох, Беларус дахь эмх замбараагүй байдлын санхүүжилтийн сувгийг илрүүлэх үүрэг өгчээ.

 

Гадаад хэргийн яаманд - Беларусын нөхцөл байдлын талаар Барууны орнуудын удирдлагуудад мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулах, эмх замбараагүй байдлыг санхүүжүүлсний төлөө хариуцлага тооцохыг тэдэнд анхааруулах.

 

Хэвлэл мэдээллийнхэнд - Өнөөгийн болж буй үйл явдал нь тусгаар улс болох Беларусыг сүйтгэх ангал руу хөтлөх зам гэдгийг хүмүүст ухуулан, ярьж, анхааруулахыг үүрэг болгожээ.

Беларусын эсэргүүцэл: Жагсагчдын эсрэг ашиглаж буй зэвсэг хэр аюултай вэ?

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
odoo orosuud ajillana daa:
putin yamar hotiin ezlen avch ooriin bolgoh boldoo
2020-08-20