Герман Навальный-г авчруулахаар онгоц хөөргөх, Франц орогнол олгохоо амлав
2020-08-21

 

Германы Cinema for Peace Foundation байгууллага Омск хотноо сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж буй Алексей Навальныйг Германд авчран эмчлэхийн тулд онгоц илгээхээр төлөвлөж байгаа талаар Reuters агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр Берлинд байх Charite эмнэлэгт улс төрчийг хүлээн авахад бэлэн гэж мэдээлсэн бөгөөд энэ онгоц Москвагийн цагаар наймдугаар сарын 21-ний 01:00 цагт /Улаанбаатарын цагаар 06.00/ хөөрөх ёстой байжээ. Харин энэ мэдээллийг Оросын тал албан ёсоор батлаагүй байна.

 

Ийнхүү Герман Оросын №1 сөрөг хүчний төлөөлөл Алексей Навальныйг нутагтаа эмчлэхээр амласан бол үүнээс өмнө Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон ч мөн тусламж үзүүлэхэд бэлэн хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн шаардлагатай тохиолдолд Франц улс Оросын сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальныйд орогнол олгоход бэлэн гэж тэрбээр мэдэгдсэн юм. Эммануэль Макрон  Оросын улс төрчид тохиолдсон явдлыг Германы канцлер Ангела Меркельтэй хэлэлцсэн гэдгээ онцлоод  "Бид нөхцөл байдалд ихээхэн санаа зовниж байна. Бид Навальный болон түүний гэр бүлд бүх талын тусламж үзүүлэхэд бэлэн" хэмээжээ. 

 

Навальныйгийн эмчлэгч эмч Анастасия Васильева улс төрчийг Европ дахь хордлогын төв рүү шилжүүлэхэд шаардлагатай баримт бичиг бүрдүүлэхэд туслалцаа үзүүлэхийг хүсэн эрх баригчдад ханджээ. Үүний хариуд Навальныйг хилийн чанадад эмчлүүлэх шаардлагатай бол энэ асуудлыг шуурхай авч хэлэлцэнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн байна. 

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын 20-нд Навальный Томскоос Москва руу онгоцоор зорчиж явахдаа бие нь муудаж, онгоц нь Омск хотноо яаралтай газардан, түүнийг эмнэлэгт хүргэсэн юм. Одоо тэрбээр ухаан ороогүй, комын байдалд байгаа талаар хэвлэлийн төлөөлөгч Ярмыш мэдэгджээ. Омск хотын эмнэлгийн мэдээлснээр шинжилгээ хийхэд Навальныйд зүрхний шигдээс, коронавирус зэрэг халдвар илрээгүй гэнэ.

Шинжээчдийн байр суурь: Навальныйг "хордуулсан" шалтгаан юу байв?

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
baruuniihan uls ornii dotood heregt orolzoj ulsuudiig suitgedegee bolihgui umaa, urvagchuudiig ni devreej mash ih mongo amalna, harj yzne orognuulna geh met eldev amlaltaar toriinh ni esreg ashigladagaa byr il tod hiideg bolson, ichihee ....belarusiin shorond orson nohriinhoo omnoos yzne geed garch irsen geriin avgai aigaad zugtsan chin tend ni evropiinhon bychilj avaad eldev yg unshuulj videogoor byr davhar tor maygiin um baiguulaad udirdagch geed nerlechihsen...yag venesuela shig bolgoloo....ali ch uls ornii urged uhaantai baih heregteidee, tegehgui bol neg l odor eh orongui bolj baigaa umdaa
2020-08-21