ШУУД: “Барилга, орон сууц 2020” үзэсгэлэн яармагт  нээлтээ хийж байна
2020-08-21

 

 

Шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний 94 жилийн ойн баяр тохиож байна. Үүнтэй холбогдуулан “Барилга Орон сууц 2020” үзэсгэлэн яармагт  нээлтээ хийж байна. Үзэсгэлэн яармагт барилгын салбарын шилдэг ААН байгууллагууд оролцож захиалга авч байгаа шинэ орон сууцны төслүүд, зах зээлд нэвтэрч байгаа шинэ материал, дэвшилтэт технологийг олон нийтэд танилцуулна. 



Үзэсгэлэнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, барилгын материалын үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, шинэ техник технологи нэвтрүүлэгчид гэх мэт 120 гаруй компани оролцож байна. 


Дэлхий нийтээр ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа энэ цаг үед бид барилгын салбарынхандаа ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэн хөгжүүлэхийг уриалж үзэсгэлэн яармаг “Ногоон хөгжлийг хамтдаа бүтээе” уриан дор болно. Барилгын компаниуд маань бүтээн босгож буй барилга, байгууламжаа ногоон барилгын бодлогод нийцүүлэн барьж, нийгмийн хариуцлагатай ажиллаж, ажилтан бүр зөв хандлагатай, зөв үйлдэлтэй, зөв хүн байхыг уриалж байна.

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин