МАН-ыг орон нутгийн сонгуульд оролцохыг албан ёсоор бүртгэлээ
2020-08-21

 

Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль улс орон даяар зохион байгуулагдахаар товлогдсон.  Монгол Улсын аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуулинд заасны дагуу улс төрийн нам эвсэл НИТХ-ын  2020 оны нийслэл дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлж буй. Энэ дагуу нийслэлийн Сонгуулийн хороо хуралдаж, нам эвсэлээс ирсэн баримт бичгүүдийг  нягталж, сонгуульд оролцох намуудыг  бүртгэхээр тогтоол гаргасан юм.

 

МАН-ыг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцохыг бүртгэсэн тухай нийслэлийн Сонгуулийн хорооны 13 дугаар тогтоолыг  өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд гардууллаа.

 

НИТХ-ын дарга Р.Дагва хэлэхдээ "Монгол Улсын хөгжлийн төлөөх олон бодлогын баримт бичгүүдтэй уялдуулсан, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн амьдрах нөхцлийг сайжруулсан олон зорилтыг дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртэйгээр оролцоно. Орон нутгийн сонгуульд хуулийн хүрээнд шудрагаар оролцох болно" гэв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Shuud.mn
Сонин хачин
Луйвраар оролцоно.
2020-08-21