А.Амбасэлмаа: Таван хүн эдгэрч, 546 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
2020-08-22

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.08.22/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл  нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 22 сая 790  мянган   хүн халдвар авч, 805 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 247 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна. 

 

Манай улсад ажиглалтаас 62 хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол 471 хүн шинээр ажиглалтад  орлоо. Ажиглалтад нийт 3182  хүн байна. 119 дугаарын утсанд 126 дуудлага ирсэн байна. 

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 546 хүнд шинжилгээ хийлээ.   Коронавирус илрээгүй. 

 

Эдгээр шинжилгээг задалж хэлбэл,  энэ  сарын 20-нд тусгай үүргийн нислэгээр  ирсэн 147 хүний  давтан шинжилгээ, эн сарын 21-нд Истанбул -Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 263 хүний  шинжилгээ, гадны улс руу явах хүсэлтэй 19 хүний шинжилгээ,  ажиглалтад байгаа 14 хүний давтан шинжилгээ,  Алтанбулагийн боомтоор орж ирсэн 25 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ,  тандалтын зорилгоор авсан нэг хүний шинжилгээ, цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 14 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний шинжилгээ, Замын-Үүдэд тусгаарлагдсан 49 хүний шинжилгээ, цэргийн  төв эмнэлэгт тусгаарлагдсан дөрвөн хүний давтан шинжилгээ,  сувиллын ажиглалтад байгаа дөрвөн хүний шинжилгээ  байна.

 

Сайн мэдээ таван хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн сувилалд  шилжлээ. Эдгээр хүмүүс нь 22,22,24,31 настай эрэгтэй, энхийг сахиулагчид байна.

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 298 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 288 боллоо. Нийт эдгэрээд гарсан 288 хүний 33 нь сувиллын ажиглалт тандалтад байгаа бол 38 хүн гэрийн ажиглалт тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 217 хүн байна.

 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж  байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, найман хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна гэлээ. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
irgen:
sain medee, ta byhend bayrlaj baigaa shyy, irged bid bas yrgelj anhaaral bolgoomjtoi baih estoi
2020-08-22
Сайн байна аа. Үнэхээр сайн байна. Ажлаа хийж чадаж байна. Бүгд ийм байх хэрэгтэй байна
2020-08-22