ЭМЯ: Таван хүний биеийн байдал хүндэвтэр байна
2020-08-23

 

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. "Covid-19"-ийн халдвар дэлхийн 216 улс оронд тархаж, 23 сая 39 мянга гаруй хүн коронавируст халдвараар өвчилж, 15 сая 849 мянга гаруй хүн эдгэрч, 810 мянга гаруй хүн энджээ. . Сүүлийн 24 цагийн хугацаанд 249 мянга гаруй хүн шинээр халдвар авч, 5000 гаруй хүн эндсэн байна. ОХУ-д сүүлийн 24 цагт 4921 хүн шинээр халдвар авч, 121 хүн эндэв. БНХАУ-д 38 тохиолдол бүртгэгдсэнээс 11 нь гадны орноос иржээ. БНСУ-д өчигдөр 397 хүн халдвар авч, 10 нь гадны улс орноос зөөвөрлөгдөн орж ирсэн байна.

 

Манай улсын хувьд өчигдөр (2020.8.22) 267 хүн ажиглалтаас гарч, 278 хүн шинээр ажиглалтад орж, одоогоор 3228 хүн тусгаарлах ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 54 хүний гурвынх нь биеийн байдал хүндэвтэр байгаа аж. Сүүлийн 24 цагт 119 тусгай дугаарт 85 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр нэг иргэн Япон улсаас холбогдож зөвлөгөө мэдээлэл авсан байна. СЭМҮТ-ийн 1800-2000 утсанд долоо, онлайнаар гурван хүн холбогдож сэтгэл зүйн зөвлөгөө авчээ. 

 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ, Зооноз судлал, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр (2020.8.22) 631 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр бүгдэд коронавирус илрээгүй. Батлагдсан 298 тохиолдлын 288 нь эдгэрснээр халдварын тохиолдлын 96.6 хувь нь эдгэрсэн. Эдгэрсэн хүний 30 нь сувилалд, 40 нь гэрийн ажиглалтад байгаа бол 218 хүний ажиглалтын хугацаа дууссан. Одоогоор ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж байгаа. Эдгээр хүний найм нь хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.

 

ХӨСҮТ-д өнөөдөр 28 хүн эмчилгээ, ажиглалтад байна. Франкфурт-Улаанбаатарын нислэгээр өчигдөр ирсэн 256 хүнээс халдвар илрээгүй. Мөн Алтанбулагийн боомтоор нэвтэрсэн 31 жолоочийн анхны шинжилгээгээр вирус илрээгүй. Тандалт судалгаа, шинжилгээ үргэлжилж байна гэлээ. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
2 bn 5 bolloo.yana daa eruul mendiihen Ta nar emchilj zadahgui ee.ta nar unend guicetgegdene.poporch hudlaa yridag avgai zailsan.
2020-08-24
zochin:
hudalaa shaahaa bolimoor ym daa
2020-08-23