Б.Бат-Эрдэнэ: Гишүүдийн ирц харьцангуй сайн байгаа
2020-08-24

 

Ёсзүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар  хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Ёсзүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Гишүүдийн ирц ямар байна вэ? 

 

-УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан цагтаа хуралдаж байгаа. Ирцийн асуудал харьцангуй яриа багатай байна. Гишүүдийн ирц харьцангуй сайн байна. Дэгийн хуулиар явж байна. УИХ-ын гишүүдийн Ёсзүйн дүрмийг хэлэлцэн батална. Тодорхой зохион байгуулалттай.

 

-Хөрөнгө орлогын мэдүүлгийг байнгын хороо шалгана гэж байгаа. Энэ тухайд?

 

-Хөрөнгө орлогын холбоотой асуудлыг хуулийн байгууллагаар оруулна. 

 

-Б.Пүрэвдорж гишүүнд тооцсон хариуцлагыг юу гэж үзэж байна вэ?

 

-УИХ-ын болон УИХ-ын Дэгийн хуулийг өөрчлөн баталсан. Хуралдааны дэгийг тасалдуулвал хуралдаан даргалагч сануулга өгч, хуралдаанд суулгахгүй хүртэл хариуцлага тооцно гэж заасан. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн тухайд хуулийн дагуу оногдуулсан хариуцлага. Микрофон булаалцдсан үйлдэл гаргасан.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин