"Жин туул" ХХК-ийн зүсмэл нэрийн бүтээгдэхүүнээс нийлэг уут гарчээ
2020-08-25

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 тоот утсанд “Жинтуул ХХК-д үйлдвэрлэсэн зүсмэл нэрийн бүтээгдэхүүнээс нийлэг уут гарсныг шалгаж өгнө үү” гэх иргэний ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийжээ.

 

"Жинтуул" ХХК-ийн гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж зуурмаг бэлтгэх хэсэгт хүнсний түүхий эдийг сав баглаанаас бүрэн салган цэвэрлэж шигшдэггүйгээс бүтээгдэхүүн гадны зүйлээр бохирдсон зөрчлийг илрүүлсэн байна.

 

Улмаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авчээ. Мөн үйлдвэрлэлд дотоодын хяналтыг хэрэгжүүлэх, зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар хугацаатай албан даалгавар хүргүүлж биелэлтэд хяналт тавьж ажиллаж байна.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

Shuud.mn
Сонин хачин
irgen:
uut garaagui bol er ni ted yah ajilladag ariun zeveriin asuudal garaa ugaadagch umuu ugui yu er ni itgehed berh baina shyy
2020-08-25