А.Амбасэлмаа: 1011 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
2020-08-25

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.08.25/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл  нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 23 сая 347  мянган   хүн халдвар авч, 819 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 253 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна. 

 

Манай улсад ажиглалтаас  найман хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол 20 хүн шинээр ажиглалтад  орлоо. Ажиглалтад нийт 3574  хүн байна.  Цэргийн төв эмнэлэгт 55 хүн эмчлүүлж байгаагаас гурван хүний биеийн байдал хүнд байна. 119 дугаарын утсанд 108 дуудлага ирсэн байна. 

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори,  Дархан-Уул аймгийн лабораторид нийт 1011 хүнд шинжилгээ хийлээ.   Коронавирус илрээгүй. 

 

Эдгээр шинжилгээг задалж хэлбэл,  энэ  сарын 04-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 117 хүний давтан шинжилгээ,  наймдугаар сарын 05-нд Сиэтл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 253  хүний давтан шинжилгээ эн сарын 09-нд Франкфурт -Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 189 хүний давтан шинжилгээ, Прага-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 262 хүний шинжилгээ, Орхон аймагт тусгаарлагдаж байгаа 70 хүний давтан  шинжилгээ, гадны улс руу явах хүсэлт гаргасан 50 хүний шинжилгээ, 28 эмч ажилчдын шинжилгээ,   Алтанбулагийн боомтоор орж ирсэн 18 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван  хүний шинжилгээ, ажиглалтад байгаа 21 хүний шинжилгээ байна.

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 298 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 289 боллоо. Нийт эдгэрээд гарсан 289 хүний 31 нь сувиллын ажиглалт тандалтад байгаа бол 40 хүн гэрийн ажиглалт тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 218 хүн байна.

 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д есөн хүн эмчлүүлж  байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, найман хүний биеийн байдал хөнгөн, нэг  хүний биеийн байдал хүндэвтэр байна гэлээ. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин