COVID-19: Оксфордын вакциныг 50 мянган хүн дээр туршина
2020-08-26

Оксфордын их сургуулийн боловсруулсан коронавирусээс сэргийлэх вакцины аюулгүй байдал, үр дүнг шалгахын тулд олон орны, нийт 50 мянга орчим хүн дээр туршина гэж вакцин боловсруулагчдын нэг Эндрю Поллард ВВС агентлагт мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, вакциныг Оксфордын их сургууль AstraZeneca эмзүйн компанитай хамтран боловсруулж байгаа аж. Клиникийн туршилтыг Их Британид 10 мянган сайн дурын хүн, Бразил, ӨАБНУ-д 10 мянган хүн дээр турших бол АНУ-д туршилтад орох 10 мянган хүнийг бүртгэнэ гэж тооцоолж байгаа юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин