ҮХЦ ирэх 7 хоногт хуралдана
2020-08-27

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр болно. Хуралдаанаар  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зарим бүлэг, заалт  Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэнэ.

 

Маргааныг нэр бүхий иргэний Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээллийн дагуу үүсгэв гэж Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.                

Shuud.mn
Сонин хачин