Монголбанк: Хадгаламжийн хүүг бууруулна гэсэн байр суурь илэрхийлээгүй
2020-08-27

Монголбанкнаас макро эдийн засаг, санхүүгийн зохистой байдлын талаар мэдээллээ.

 

Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн:

 

Гэрэл зургийг MPA.mn

 

"Зээлийн хүүг буурвал хугацаатай хадгаламжийн хүү буурах уу гэж иргэд асууж байгаа.  Зээлийн хүү өндөр байгаа нь иргэдэд очиж буй зээлийн өрийн дарамтыг бууруулах зорилготой. Тодорхой хэмжээнд хуулийн зохицуулалтыг оруулж илүү зардлыг багасгая гэсэн санаанд суурилсан. Түүнээс хадгаламжийн хүүг төв банкнаас бууруулна гэсэн байр суурь илэрхийлээгүйг ойлгох хэрэгтэй.  

 

Цар тахлын үед дэлхийн эдийн засаг 2020 онд 4,9 хувиар агших хүлээлттэй байгаа. 2018-2019 онд тохиосон эдийн засаг санхүүгийн хямралтай үетэй харьцуулахад өндөр үзүүлэлт гэж дүгнэгдэж байгаа. Энэ нь хөгжиж буй орнуудын бондын үнэ огцом унах, ам.долларын хомстол үүсээд байна. дэлхийн санхүүгийн эрсдэл эмзэг болсон.

 

Манай банкнаас санхүүгийн эрсдэлийг тогтоох ажлыг хийсэн. Төлбөрийн тэнцэл, орлого, зээлийн гэсэн гурван чиглэлээр “Covid-19”-ын хямрал Монголын нийгэмд нөлөө үзүүлж буй юм. Тодруулбал гадаад орчны эрсдэл нэмэгдэж, экспорт багасаж орлого буурснаар 2020 оны хоёрдугаар улиралд төлбөрийн тэнцлээр 679,2 сая ам.долларын алдагдалтай гарахад нөлөөлсөн.

 

Нийт төсвийн орлого энэ оны эхний зургаан сард өмнөх оны үетэй харьцуулбал 21,4 хувиар буурч төсвийн тэнцэл 2,2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан.

 

Цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжийн орлого буурсантай холбогдуулан зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учирч санхүүгийн салбарт эрсдэл үүссэн. Энэ байдлыг тогтворжуулах үүднээс Засгийн газраас компаниудыг дэмжих, айл өрхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор багц арга хэмжээг хэрэгжүүлсэн бол Монгол банк бодлогын хүүг хоёр удаа бууруулж есөн хувьд хүргэх, хэрэглээний зээлийг 12 сар хүртэл сунгах, ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүллээ" гэв.

 

Монгол банкнаас иргэдэд зориулж мөнгө санхүүгийн тоон мэдээллийг тогтмол хүргэдэг. Энэ удаад үзүүлэлтийн талаарх мэдээллийг Монгол банкны судалгаа, статистикийн газрын захирал Б.Батдаваа өглөө.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тэрбээр “Долдугаар сарын байдлаар мөнгөний нийлүүлэлтийг өмнөх онтой харьцуулбал 5,8 хувиар 21,5 их наяд төгрөгт хүрсэн. Мөнгөний нийлүүлэлтийн өөрчлөлтөд гадаа валютын хадгаламж,  төгрөгийн хадгаламж гол нөлөө үзүүлсэн. Мөнгөний нийлүүлэлтийг байршуулах талаас нь авч үзвэл дотоод нь 18,4 их наяд төгрөг, гадаад цэвэр дүн нь 3,1 их наяд төгрөгтэй тэнцэж байна.

 

Зээлийн тоон мэдээлэл:

 

Банкны тогтолцооны нийт зээл долдугаар сарын байдлаар 17,2 их наяд төгрөгт хүрсэн. Үүний 15,6 их наяд төгрөг нь төгрөгийн зээл, 1,6 их наяд төгрөг нь гадаад улсын мөнгөн тэмдэгтээр авсан зээл эзэлж байна. Долдугаар сарын нийт зээлийн хэмжээг өмнөх сартай харьцуулахад 0,3 хувиар буурсан. Чанаргүй зээлийн хэмжээ өмнөх сартай харьцуулахад 24,6 тэрбум төгрөгөөр өссөн. Хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 128 тэрбум төгрөг болсон. Ингэснээр зээлийн чанараар харуулсан тоон мэдээлэл хугацаа хэтэрсэн зээл нь нийт зээлд 6,6 хувийг эзэлж байна. Харин чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хэмжээ нь 11,3 хувьтай байгаа юм.

 

Нийт зээлийн 9,3 хувийг гадаад мөнгөөр авсан зээл эзэлж байгаа. Үүнээс иргэд 1,2 хувь, 17,3 хувийг байгууллагын зээл эзлээд байна.

 

Эдийн засгийн ангиллаар авч үзвэл:

 

Цалин тэтгэврийн зээл 18 хувь

 

Худалдааны зээл 16 хувь

 

Үл хөдлөх салбарын зээл 12 хувийг эзэлж байна.

 

Ипотекийн зээлийн мэдээлэл:

 

Долдугаар сарын байдлаар  банкнууд 1077 зээлдэгчид 74,8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноос 57,3 хувийг хөтөлбөрийн зээл, 42,7 хувийн банкнуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл эзэлж байна” хэмээв.

 

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
Логикийн хувьд хадгаламжийн хүү буурч байж л зээлийн хүү буурна. Зээлийн хүүд хамгийн их нөлөө үзүүлдэг зүйл бол хадгаламжийн хүү шүү дээ.
2020-08-28
ggg:
zeeliin xvvg buuruulna getsgeesenshtee xugatsaatai xadgalamjiin xvv ymar xamaatain xarinch xadgalamjiin xvv n buuraxgvi bwal bayrlax bnda. xarin ter xugatsaagv xadgalamj xariltsax dans xoyrt xvv tootsoxgv gedeg zow2
2020-08-28
Howsh gej tegeed hurimtlal bitgii uusge gej bgamu
2020-08-27
zaas:
hadgalamjiin hvvg buulgana gej baahan shou hiicheeed odoo tegej heleeguich geh shig
2020-08-27
ggg:
zeeliin xvvg buuruulna getsgeesenshtee xugatsaatai xadgalamjiin xvv ymar xamaatain xarinch xadgalamjiin xvv n buuraxgvi bwal bayrlax bnda. xarin ter xugatsaagv xadgalamj xariltsax dans xoyrt xvv tootsoxgv gedeg zow2