Нүүрс тээвэрчид бүрэн эрхт төлөөлөгч ирүүлбэл замаас буухад бэлэн гэлээ
2020-08-27

 

Өмнөговь аймгийн Тавантолгойн нүүрсний бүлэг ордоос Цагаан хад хүртэл хийж буй нүүрсний Уртын тээврийн үнэ тарифыг тээврийн зайтай дүйцүүлэн шударгаар авах шаардлага бүхий “80+ аян” тэмцэл нийтдээ 14 сар үргэлжилж байгаа юм. Уртын тээвэрт жишиг тариф барих ба хэт бага цавчаа хулгай орсон  1тонн/ 55/65 юанийн гэрээг зогсоож 80+ юань жишиг тарифт хүргэхээр 2500 тээвэрчид гарын үсгээрээ нэгдэн улмаар тодорхой шийдэл гаргахгүй байгаа учир Тавантолгой чиглэлийн  500 тээвэрчид төлөөлөн 2020.08.19 ний өдрөөс эхлэн  ЭТТ уурхайгаас нүүрс татах замын 3 км хэсэгт хаалт хийн зогсолт хийж эхэлжээ.

 

 Засгийн газрын зүгээс тээврийн жишиг тариф мөрдүүлэх асуудлыг судалж шийдвэрлэхээр ажиллаж байгааг мэдэгдсэн байна. Харин шаардлагын нэг гол хэсэг болох -80юань буюу хэт бага тарифтай нүүрс тээврийн ачилтыг бүрэн зогсоож цаашид гэрээнд өөрчлөлт оруулах, ЗТХ- ийн сайдын баталсан жишиг тариф бариулах талаар хятадын худалдан авагчидтай яриа хэлэлцээрийг хийж эхэлсэн талаар ЭТТ ХК -ийн зүгээс өнөөдөр тээвэрчдийн төлөөлөлд мэдэгджээ.

 

Ингэснээр тээвэрчдийн нэг шаардлага хангагдах эхлэл тавигдсан боловч  жижиг Тавантолгой буюу орон нутгийн уурхай шийдвэрээ гаргахгүй байгаа болон тээвэрчдийн гурван шаардлагын  нэг болох Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилж, Тавантолгой Гашуун сухайтын замд ирүүлэх асуудал шийдэгдэхгүй байгаа тул тээвэрчид цаашид хүлээж, тэмцлээ хугацаагүй үргэлжлүүлнэ гэж мэдэгдэж байна.

Нүүрс тээвэрт олон тулгамдсан асуудал байгааг тээвэрчид шийдэхийг шаардаж байгаа боловч 8 хоног зам дээр зогсож эрүүл мэнд нь муудаж байгаа тул ЭТТ уурхай 1тонн/80+ тариф мөрдүүлэх шийдвэрээ баталгаажуулж, Засгийн газрыг цаашид асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхт төлөөлөгч  томилсон нөхцөлд замын хаалтаа буулгах яриа хэлэлцээ хийнэ гэж эх сурвалж мэдээллээ.

 

Урьд нь жишиг тарифт ойртуулах буюу 80+ юань тариф барих асуудлаар төрийн яамдын хэд хэдэн шийдвэр гарч байсан боловч огт хэрэгжээгүйгээс ийм зүйл болсон. Одоо зогсолт хийсэн тээвэрчид дахин хууртаж, ядуурал өрөнд орсон тээвэр хийхгүйн тулд ядаж өөрсдийгөө төрд төлөөлөх, асуудлыг нь дээш нь хүргэдэг, засгийн газрын төлөөлөлтэй болж үлдэх шаардлагыг биднээр уламжлуулсаныг ЗГХЭГ ын төлөөлөгчид гарт нь өгсөн. Одоогоор ямар нэг шийдвэр гараагүй байгаа гэж Баянзам тээвэрчдийн холбоо-ноос мэдээллээ. Хэрвээ Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч нь томилогдоод ирвэл тээвэрчидтэй зөвшилцөж, уурхай бусад газруудтай хэлэлцээд тээвэрчдийг замаас буулгах талаар ярилцах боломжтой болно гэж үзэж буйгаа мөн тус холбооноос мэдэгджээ.

 

500 орчим тээвэрчид нэгдэн Тавантолгой Гашуун сухайтын замын хаалт хийн зогсолт зарласнаас өнөөдөр /2020.08.27/  -дөх өдрөө үргэлжилж байгаа бөгөөд Цагаан хад гаалийн хяналтын бүст нэг өдөр татах нүүрсний нөөц үлдэж, ногоон гарцаар эрчимтэй явж байгаа нүүрсний экспорт тасалдах эрсдэл бий болж байгаа юм байна.

Эх сурвалж: Баянзам тээвэрчдийн холбоо

 

 

Shuud.mn
Сонин хачин
Дараа чулуун баатар:
Хурдан шийдэж энэ олон хүнийг ажилдана гаргаач төр засаг байнуу
2020-08-27
Zasag:
Nuguu gar buutai hunee yavuulaachee
2020-08-27
ard:
zow shdee toriiin ner zvvsen hulgaach zawchaaa nuud orsonbailgui
2020-08-27