Туркмен: Оюутнуудыг тусгай галт тэргээр нийслэл рүү хүргэнэ
2020-08-28

Коронавирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор Туркменд төмөр замын тогтмол аяллуудыг зогсоосон энэ үед хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор оюутнуудыг орон нутгаас нийслэл Ашхабад хот руу хүргэхийн тулд "Туркменийн төмөр зам" агентлаг тусгай галт тэрэг гаргасан талаар "Хроника Туркменистана" мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хуваарьт хугацаанд оюутнууд эмнэлгийн лавлагаатайгаар нутгийнхаа захиргааны төв дээр байх ёстой гэнэ. Тэднийг цагдаагийн хамгаалалтан дор автобусанд суулгаж, төмөр замын буудал дээр хүргэх аж. Улмаар галт тэргэнд суулгахын өмнө эрүүл ахуйн хяналтын ажилтнууд оюутнуудын биеийн халууныг хэмжиж, хамраас арчдас авах юм байна. 

 

Нийслэл Ашхабад хотод галт тэргийг их дээд сургуулиудын багш, ажилтнууд, цагдаагийнхан угтан авах бөгөөд галт тэргэнд оюутнуудаас өөр зорчигч авахгүй байхаар зохицуулалт хийжээ. Түүнчлэн, нийслэлд ирэх оюутнуудын урсгалыг багасгах үүднээс 3-4 дүгээр дамжааны оюутнуудын орон нутагт хийж байгаа дадлагын хугацааг нэг сараар сунгасан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ийм вагоныг монголд оруулж ирээсэй
2020-08-31