А.Амбасэлмаа: Халдвар аваад эдгэрсэн 223 хүн нийгмийн харилцаанд шилжсэн
2020-08-28

Эрүүл мэндийн яамнаас "Ковид-19" цар тахлын талаарх ээлжит /2020.08.28/ мэдээллийг хийлээ. 

 

 

Дэлхий дахинаа "Ковид-19" цар тахлын улмаас өнөөдрийн байдлаар нийт 828 мянган хүн нас барж, өвчлөл авсан 17 сая гаруй хүн эдгэрч эмнэлгээс гараад байна. Өвчлөл намжих биш нэмэгдэх хандлагатай байна гэж ДЭМБ-ын ерөнхий захирал дүгнэжээ. Иймд улс, орнууд эрсдэлийн үнэлгээнд суурилан хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр ажиллах шаардлагатай байгааг дахин анхааруулсан байна. 

 

Европын орнуудад өвчлөл дахин голомтлон гарч байгаа учраас амны хаалтын хэрэглээг улам эрчимжүүлж хэрэв амны хаалт зүүгээгүй бол торгох арга хэмжээ авах захирамж, журам гаргаж эхэлжээ. БНСУ-д өчигдөр 371 хүн халдвар авсны 12 нь гадаад улс орноос зөөвөрлөгдсөн тохиолдол гэж үзжээ. Улмаар сургууль, цэцэрлэг болон парламентын хурлын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Манай улсын хувьд 3722 хүн тусгаарлах байранд бий. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 55 хүн тусгаарлаж буйгаас гурван хүний биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт байна. 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ХӨСҮТ-ийн вирус судлалын 2, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 471 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд "Ковид-19" вирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн 301 тохиолдол, бүртгэгдсэн. Үүнээс 291 хүн эдгэрсэн. Ингэснээр өвчилсөн тохиолдлын 96.6 хувь нь эдгэрээд байна. Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 33, гэрийн ажилалтад 35, тандалт, судалгаа, ажиглалт дууссан 223 хүн байна" гэж мэдээллээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
tiim bolohoor mash sain sergiilehgui bol dahin haldvar garaad baina shyy edgesen hymyysees...
2020-08-28