Үс шинээр засуулбал эрхтэн хурц болно
2020-08-29

Өнөөдөр аргын тооллын 2020 оны наймдугаар сарын 29. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын тэргүүн хөх бичин сарын Билгийн тооллын 11. Санчир гараг. Элдэв тэнгэртэн одтой, зургаан цагаан мэнгэтэй хөх луу өдөр.

 

Өдрийн наран 6 цаг 07 минутад мандан, 19 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн.

 

Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу,,могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин
kkkk
2020-08-29