Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2020-08-30

 

Малч­ид, иргэд, хадланчдын анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үргэлжилсэн усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2020 оны 08 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 ц­аг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 хэм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсч өдөртөө 16-18 хэм дулаан байна.

 

2020 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 04-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-р сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 2-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх  хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 1-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Shuud.mn
Сонин хачин