Өрнөд бүсийн багууд тэнцүүхэн өрсөлдөж байна
2020-08-31

 

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны плэй-оффын хоёрдугаар шатанд өрсөлдөх таван багийн нэр тодорчээ. Дорнод бүсийн дөрвөн багийн нэр дөрвүүлээ тодорхой болсон бол Өрнөд бүсээс зөвхөн “Лос-Анжелес Лейкерс” эрхээ аваад байна.

 

Тэд өчигдөр “Портлэнд”-ийг тавдахь тоглолтод 131-122-аар хожиж, цувралд 4:1-ээр яллаа. Дорнод бүсийн тэргүүн баг “Милуоки” л өрсөлдөгч “Орландо”-д нэг тоглолт алдсан юм. Харин “Майами” “Индиана”-г, “Бостон” “Филаделфи”-г, “Торонто” “Бруклин”-д ямар ч боломж олголгүй 4:0-ээр дуусгажээ. Өрнөд бүст хүч тэнцүү багууд олноор байдгийг нотлох мэт, плэй-оффын эхний шат өгөө аваатай үргэлжилсээр. Өнөөдөр “Клипперс”, “Юта” хожвол хоёрдугаар шатанд тоглох эрхтэй болно. Хожиж чадахгүй тохиолдолд цуврал 3:3-аар тэнцэж, сүүлчийн долоодахь тоглолтоор шийдвэрлэх юм.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин