Японы шинэ Ерөнхий сайд ирэх сарын дундуур тодорно
2020-08-31

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ биеийн байдлын улмаас албан тушаалаасаа огцрохоор болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Шинзо Абэ залгамжлагч нь тодортол албан үүргээ гүйцэтгэнэ
 

Ирэх онд бүрэн эрх нь дуусгавар болох байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар хугацаанаасаа өмнө албан тушаалаасаа огцрохоор болсноо Шинзо Абэ ийнхүү мэдэгдсэн тул Япон улс Ерөнхий сайдаа солих явцад бэлтгэж байна. Японы хэвлэлүүдийн мэдээлснээр, тус улсын парламент есдүгээр сарын 17-ны өдөр шинэ Ерөнхий сайдыг сонгохоор болсон байна. Үүнээс өмнө эрх баригч Либераль-ардчилсан нам удирдлагаа сонгох ёстой юм.

 

Японд олон нийтийн дунд судалгаа явуулахад тус улсын иргэдийн ихэнх нь Батлан хамгаалахын сайд асан Сигэру Исибаг ерөнхий сайд болох нь зүйтэй гэж үзэж байгаа бол сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга ерөнхий сайд болохуйц хүмүүсийн жагсаалтад хоёрт бичигджээ. Ёсихидэ Суга Ерөнхий сайдын сонгуульд оролцоно гэдгээ хэдийнэ мэдэгдсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин