Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2020-09-01

Малч­ид, иргэд, хадланчдын анхааралд: Өнөөдөр  зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орох болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2020 оны 09 дүгээр сарын 01-ний 08 цагаас 20 ц­аг хүртэлх:  Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй.  Зүүн аймгуудын  ихэнх нутаг,  говийн аймгуудын нутгийн зарим , төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр  бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар  баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голын хөндий, Дорнод-Дарьгангын талаар 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 15-17 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин