“Вокзал-Ботаник” чиглэлийн троллейбус шатжээ
2020-09-02
Гэрэл зургийг MPA.mn

 

Баянгол дүүргийн II хороо буюу "Улаанбаатар" төмөр замын хойно “Вокзал-Ботаник” чиглэлийн 4 номерын троллейбус шатжээ.

 

Тухайн үед  троллейбус зорчигчгүй явж байсан байна. Троллейбусны жолооч гал гарахад галын хороор унтраах гэсэн ч дийлээгүй аж. Тиймээс гал унтраах анги дуудсан байна. Дуудлагын дагуу гал унтраах аврах анги ирж галыг бүрэн унтраажээ. Галын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй.  Ослын газар үзлэг шалгалт хийгдэж байгаа аж.

Shuud.mn
Сонин хачин