Чөлөөлөх дайны 75 жилийн ой: Нэн ховор үзмэрүүдийг анх удаа дэлгэлээ
2020-09-03

 

Чөлөөлөх дайны 75 жилийн ой, Аугаа эх орны дайнд ялалт байгуулсны 75 жилийн түүхэн ойг тохиолдуулан Эх орны дайны жилүүдэд Монголын ард түмнээс Зөвлөлтийн ард түмэн, Улаан армид үзүүлсэн эд материал, сэтгэл санааны асар их дэмийг дахин сануулах зорилгоор олон нийтэд өмнө дэлгэгдэж байгаагүй түүхийн хосгүй өлөг, ховор баримт бичиг, фото, дүрс бичлэг, музейн үнэт үзмэрүүдийг дэлгэсэн үзэсгэлэн  Оросын шинжлэх ухаан, соёлын төвд /РЦНК/ нээгдсэн. 

 

Тус үзэсгэлэнг БХЯ, БХЯ-ны Цэргийн Төв архив, Архивын Ерөнхий газар, Үндэсний Төв архив, ТЕГ-ын тусгай архлаив, ХХЕГ, Монгол Цэргийн музей, Улсын хилийн музей хамтран зохион байгуулж байгаа юм.  Оросын шинжлэх ухаан,соёлын төвийн Хэвлэл мэдээлэл, маркетинг, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Цэцэгдэлгэр:

 

-Үзэсгэлэнд Монголын ард түмнээс Зөвлөлтийн улаан цэрэгт туслах Бэлэглэлийн төв комиссыг байгуулсан БНМАУ-ын АСнЗ-ийн тогтоол, БНМАУ-ын Ерөнхий сайд, маршал Х.Чойболсангийн дипломат пасспорт, Зөвлөлтийн Улаан армид бүх талаар туслахаа Монголын ард түмнийг төлөөлөн БНМАУ-ын Ерөнхий сайд, маршал Х.Чойболсангаас ЗХУ-ын Ардын комиссар И.В.Сталинд бичсэн илэрхийлэх бичиг, эд өлгийн зүйлс, БНМАУ-ын Ерөнхий сайд Х.Чойбалсангийн гадаад пасспорт зэрэг архивын нэн ховор баримтууд эх хувиараа олон нийтэд анх удаа дэлгэгдсэн  гэдгээрээ онцлогтой.

 

Дэлхийн II дайны төгсгөл-Чөлөөлөх дайны 75 жилийн түүхэн ойн арга хэмжээний зохион байгуулалтад ОХУ-ын талаас өндөр   ач холбогдол өгч, түүний илэрхийлэл болгон ОХУ-ын ГХЯ-ны сайд Лавров.С.В мэндчилгээ дэвшүүлсэн. Эх орны түүхийн нэгээхэн хэсэг болсон чөлөөлөх дайн, өвөг дээдсийн аугаа эх орны дайны он жилүүдэд өнгөрүүлсэн түүхэн бэлэглэлийн тухай, Эх орны дайны он жилүүдэд ЗХУ-д эгэл жирийн малчин ард түмэн  эд материал, сэтгэлийн туслалцаа  үзүүлж байсан талаар мэдэхийг хүссэн хэн бүхэнд нээлттэй хэмээв. 

 

Тус үзэсгэлэн энэ сарын еснийг хүртэл үргэлжлэх юм байна. 

Л.Отгонмягмар

 

Shuud.mn
Сонин хачин
Очоод үзээч
2020-09-03
irgen:
hovor yzmerees ni tegeed haruulahgui yasiin medee ch tavij chadahgui ene setgyylchid...
2020-09-03
Очоод үзээч