COVID-19: Берлускони халдвар авч, эмнэлэгт хүргэгджээ
2020-09-04

Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрсний улмаас Миланы эмнэлэгт хүргэгджээ. Үүнээс өмнө түүний халдвар шинж тэмдэггүй гэж эмч нар үзсэн тул тэрбээр Ломбарди дахь гэртээ тусгаарлагдаж байсан юм. 

 

Forza Italia намын тэргүүн, ерөнхий сайд асан Сильвио Берлускони коронавирусийн халдвар авсан талаарх мэдээлэл есдүгээр сарын хоёрны өдөр гарч байлаа. Өдгөө 83 настай тэрбээр Сардини арлаас буцаж ирээд коронавирусийн тест өгөхөд хариу нь эерэг гарчээ.

 

Энэ мэдээлэл гарсны дараа Орос улс Берлускониг эмчлэхэд тусламж үзүүлэхэд бэлэн хэмээн Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн байна. Шаардлагатай бол Владимир Путин Берлускониг эмчлэхэд "шаардлагатай зааварчилгааг" холбогдох байгууллагуудад өгнө хэмээн Песков мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин