"Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхөө болих хэрэгтэй"
2020-09-07

 

Инноваци, цахим бодлогын хорооноос "Гарааны бизнес эрхлэгчдийн тулгамдаж буй асуудал ба төрийн дэмжлэг" сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Гарааны бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг  Хувиараа хөдөлмөр эрхлэгч  Отгонбаяр хэлэхдээ:

 

“Бид апликэшн суурьтай хөлсний тэргийн дуулагыг нэвтрүүлэх гэж оролдсон. Инновацийн тухай хууль нь батлагдсан ч нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Төрийн албад ажиллаж буй 220 мянган албан хаагчид  хаашаа яваагаа ойлгодоггүй. Улсын төсвийн хэдэн хувийг ямар бүтээгдэхүүн эзэлж буйг, ямар зүйлийг дэмжих ёстой гэдгээ ойлгодоггүй санагдсан. Тиймээс Байнгын хороо хувийн хэвшлийнхнээс илүү төрийн албан хаагчдын толгойд юм хийхгүй бол хэтийг хардаггүй.  Нийслэлийн тээврийн газар, Стандарт хэмжил зүйн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гээдгазрууд аливаа асуудлыг зохицуулан шийдэж өгөхийг боддоггүй гэлээ.

 

Харин бусад хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдэд "суурь судалгааны ажил хийгдэхэд их мөнгө зардаг, харин хуваарилж буй төсөв нь маш бага.  Төсвөө тусгаж өгөөд оруулахаар шалгах явцдаа хасчихдаг. Тиймээс суурь судалгааны ажлыг төсөвт суулгаж өгөх хэрэгтэй. Жил бүр судалгааны ажил явагддаг. Харин энэ судалгааны ажлыг ил болгодоггүй. Мэдээллийг нь нийтэд хүртээмжтэй байлгах хэрэгтэй. Судалгааны ажилтай танилцах гэхээр хаалттай байдаг. Хувийн хэвшлийн бизнесийнхний хамгийн том өрсөлдөгч төр. Тиймээс төр хувийн хэвшилтэй өрсөлдөхөө болих хэрэгтэй" гэж байлаа.

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
dorj:
orowdloooch geh shig maliin bichseniiig toriin ner zvvvsen hulgaachuudaar bolgol dvvvrleee boon daramt
2020-09-08
ККК...:
ККК. ЦААД САНАА НЬ ТӨРИЙН СУРГУУЛУУД ХААЛГАА БАРЬ. МИНИЙ ИХ ЗАСАГ СУРГУУЛЬ ГАНЦААРАА АЖИЛЛАНА ГЭСЭН САНАА Л БИШ БАЙГААСАЙ. ЧАДАХ Л УЛСУУД ШҮҮ ДЭЭ....
2020-09-08
төрийн өмчийн үйлдвэр аж ахуйн газрууд хувийн хэвшлийнхэнтэй өрсөлддөг. бодлогоор явуулж байгаа үйл ажиллагаагаа ялгаж салгаж чаддаггүй нь өрөвдмөөр
2020-09-08
иргэн:
Төр, хувийн хэвшил хамтрах юм их дээ, ашиг гэдэг юмаа хараад чадах биш, хувийнхан ойртож ч чадахгүй салбар бий, тэгээд зөв гарцаа олоо чээ гэх үү.
2020-09-07
Төр:
Төр хувийн хэвшлийн ажилыг татвар төлөгчийн мөнгөөр Тэндэр гж луйвраар булааж хийдэг. Маш чанаргүй гүйцэтгэл хийдэг
2020-09-07