У.Хүрэлсүх сайдын 1 минутанд 10 алдаа
2020-09-08

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр сүр жавхлантайгаар бараа бологсодын хамт Гадаад хэргийн яам дээр ажилалаа. Яамны үйл ажиллагаатай танилцах зуураа нэг минут гаруйн хугацаанд үргэлжилсэн сүржин тунхаглал хийсэн нь олон түмний анхаарлыг ихээр татав. Түүний ярианы үндсэн санаанууд нь:

 

“Хувийн ААН-уудын гадаад өр 18.2 тэрбум долларт хүрч, улсаа хөмрөх гэж байна. Монгол Улсын гадаад өрийн дийлэнхи нь хувийн компаниудийн өр. Энэ их өрийг төр, засаг мэдэж байх ёстой. Монгол Улсыг гадаад өр тавьж дампууруулах гэж байна. Засгийн газар мэдэхгүй байна. Үүнийгээ чөлөөт зах зээл гэж тайлбарлаад байна. Чөлөөт зах зээл гэж байхгүй. Би Засгийн тэргүүн. Миний бодлого-төрийн зохицуулалттай зах зээл. Хүн болгон хүссэнээ хийдэг зах зээл дэлхий дээр байхгүй. “

 

70 орчим үгэнд багтсан түүний тунхаглалд миний бие 10 алдааг олж харснаа та бүхэнтэйгээ хуваалцахаар буулгалаа:

 

  1. Хувийн ААН-уудын гадаад өр 18.2 тэрбум долларт хүрч, улсаа хөмрөх гэж байна - Хувийн компанид өгдөг зээл нь Засгийн газар, тухайн улсын төрийн байгууллагын хариуцлагатай ямар ч хамаа байхгүй. Учир нь зээлийг тухайн компани хувийн хөрөнгөө барьцаалж авдаг. Тэр зээл олгох шийдвэрийг гадны байгууллага нь өөрсдөө эрсдэлээ үнэлж, дүгнэсний үр дүнд олгоно. Хэрэв, Монголын аж ахуйн нэгжид өгсөн зээл нь муудвал, муу зээл болж ангилагдана, өрийн менежмент хийгдэж, өрийг хямдруулж өр барагдуулдаг өөр компанид зардаг - Монголын Засгийн газарт ямар ч хамаа байхгүй. Хэрэв дампуурахдаа тулвал тухайн зээл авсан компани л дампуурах болохоос биш Монголын төр дампуурахгүй. Монголын төр, засагт харин дампуурсан компаний ажилгүй болсон ажилтнуудыг яах вэ гэдэг өөр нийгмийн чанартай асуудал л гарч ирнэ.

 

  1. Хэрэв төрийн байгууллагын баталгаа өгч хувийн компани зээл авсан бол энэ бол төсөв дээр дарамт учруулах аюултай. Гэвч, 2016 онд Ардын Намын өөрийнх нь гаргасан бодлого нь нэг ч хувийн компанид зээлийн баталгаа олгохгүй болсон гэж ойлгож байгаа. Тэрнээсээ өөрсдөө ухраад нууцаар холбоотой компаниуддаа төрийн баталгаатай зээл авахуулсан бол энэ бол харин төсвийн эрсдэл мөн.

 

  1. У.Хүрэлсүх сайдын логикоор хөөвөл, жишээ нь иргэн Дорж нь АНУ-н иргэн Жон Смитээс мөнгө зээлээд бултаж болох бөгөөд бултсан нөхцөлд Монгол Улс нь иргэн Доржийн өмнөөс Жон Смитэд өрийг нь барагдуулах ёстой болоод байгаа юм. Тийм нөхцөлд Монгол Улсын хариуцах хариуцлага хязгааргүй бөгөөд энэ бодол нь өөрөө улсыг дампууруулах үндэс юм. Хувийн хариуцлага болон төрийн хариуцлага гэж хоёр салангид ойлголт байдгийг манай дарга холиод байна.

 

  1. Компаниудын гадаад өрийг төр засаг мэдэх ёстой гэж хэлэв- зарим улс орнууд гадаад компаниас авсан өрийг Төв банкиндаа бүртгүүлэх боломжийг олгодог. Бүртгүүлж байгаа шалтгаан нь дотоодын компаниа зохицуулах гэж бус, харин хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх зорилгоор гадны зээл олгосон байгууллагад өгсөн зээлээ тухайн улсын Төв банкинд нь бүртгүүлэх боломжоор хангадаг. Энэхүү үйлдэл нь гадаад зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах зорилготой бөгөөд коммунист засагтай Вьетнам улс энэ туршлагыг хэрэгжүүлдэг.

 

  1. Гадаад өр тавьж Монгол Улсыг дампууруулах гэж байна гэж хэлэв - улс орон хөгжихийн тулд гадаад эх үүсвэрээс хөрөнгө татах хэрэгтэй (учир нь бидэнд өөрсөдөд мөнгө байхгүй). Үүний тулд улс орнууд гадаад хөрөнгө оруулалтын хууль гаргаж, яам, агентлагууд ажиллуулдаг. Гадаад эх үүсвэрийн хөрөнгө хувьцаа байдлаар болон зээл байдлаар орж ирж болно. Гадаад зээл орж ирж байна гэдэг нь тухайн эдийн засагт гадны зээлдэгчид итгэл үнэмшилтэй байгааг харуулж байгаа хамгийн сайн дохио юм. Энэ нь тухайн улсын хувьд сайн зүйл болохоос улс дампууруулах үндэс биш. Гаднаас огт мөнгөн урсгал орж ирэхээ болиход улс дампуурна.

 

  1. Сүүлийн 4 жилийн Ардын намын засаглалын хугацаанд төгрөг 42% унасан байдаг. Төгрөг унахын хирээр гаднаас гадаад валютаар зээл авах нь өндөр эрсдэлтэй болдог. Ийм ч учраас гаднаас авах зээл нь ч буурна, өгөх нь ч адилхан буурна. Ийм нөхцөлд, улс хөгжихөд нэн шаардлагатай гадаад хөрөнгө оруулалтын урсгал зогсож байгаа юм. Монгол Улсад уул уурхайн бус зориулалттай гадаад орлого үндсэндээ үгүй болж “баялгийн хараал” албан ёсоор хүрсэн улс болоод байна. Миний ойлголтоор аливаа Ерөнхий сайдын үндсэн ажил нь төгрөгийн эрчтэй уналтыг зогсоож, уул уурхайн бус салбарт гаднаас мөнгөний урсгалыг татаж, олон тулгууртай эдийн засгийг бүтээх баймаар юм. Харин хувийн компаниудын өөрсдийн чадлаар чадан ядан олж ирж байгаа гадаад хөрөнгө оруулалтыг олон нийтэд муулах, буруугаар ойлгуулах нь лав үндсэн ажил нь биш баймаар.

 

  1. Чөлөөт зах зээл бол иргэд хоорондоо үнээ тохиролцож, арилжаа хийдэг тогтолцоог хэлнэ. Иргэд, хувийн компаниуд гадаад улсын компаниудтай өөрсдөө тохиролцоод арилжаанд орвол бүүр сайн. Үүнийг бид экспорт, импорт гэж нэрлэнэ. Хэдий энэ нь чөлөөт зах зээл мөн боловч, төрийн зохицуулалт нэн даруй шаардлагатай боллоо гэсэн логиктой үндэслэл, тайлбар болж чадахгүй байна.

 

  1. Төрийн зохицуулалт нь тухайн улсын хөрөнгийг, аль нэг салбарыг, байгаль орчныг, нийгмийн байгууламжийг, соёлын өвийг, ажлын байрыг, үндэсний мөнгөн тэмдэгт зэргийг хамгаалах, зохицуулах зорилготой байж болно. Харин хувийн компанийн гаднаас өөрийн чадлаар олж авсан зээлийн зохицуулалт яавч биш юм. Учир нь гаднаас авч байгаа зээл нь өөрөө олон улсын тогтсон практик зохицуулалттай байдаг, түүндээ захирагдана.

 

Харин төрийн зохицуулалт хийж болох энгийн бөгөөд хэрэгтэй жишээг дурдъя: улс ноолуурын салбарыг Хятадын ченжүүдээс хамгаалах зорилгоор, Монголын ноолуурын компаниудад хөнгөлөлттэй зээл олгож, гадагшаа гарах түүхий ноолууранд өндөр татвар оногдуулах. Төрийн зохицуулалтын буруу жишээ: Монголын хувийн компанийн гадаадаас авах зээлэнд хориг, зохицуулалт тавиж, Монголд орж ирэх мөнгөн урсгалыг хаах. Улсын дарга төрийн зохицуулалт юу билээ гэдгээ буруу жишээн дээр тайлбарлаад байна.

 

  1. Гадны хөрөнгө оруулалт, зээл нь, нэн ялангуяа гуравдагч орнуудаас байвал, үндэсний аюулгүй байдлыг бататгана гэсэн зарчим Монгол Улсын гадаад бодлогын тулгуур болсон байдаг. 18 тэрбумын зээлийн нэг том хэсэг үнэндээ "Оюу Толгой" компанид оруулсан зээлийг тэгж бүртгэсэн билээ. Дарга маань хэдийгээр онцгой бүрэн эрхтэй Засгийн Тэргүүн ч гэлээ энэ улсынхаа гадаад бодлогын тулгуур зарчимыг Гадаад яаман дээр нь хүрч ирээд үгүйсгээд байж болмооргүй байна.

 

  1. Хүн болгон хүссэнээ хийдэг зах зээл дэлхийд байхгүй - тиймээ, нэн ялангуяа Монголд бизнес эрхлэгчид, жижиг дунд бизнесийнхэн маань хүссэнээ хийж чадахгүй, алхам тутам зөвшөөрөл, лицензийн дарамтан дунд ажиллаж, амьдарцгааж байна. Нэг илүү зохицуулалт гэдэг бол нэг даргын хахууль авах нэг илүү шалтгаан юм. Дарга маань коронагийн хүнд хэцүү цагт хумигдаж байгаа эдийн засгаа сэргээхийн оронд илүү зохицуулалт гаргаж олныг зовоомооргүй байна.

 

Э.Сонор

Shuud.mn
Сонин хачин
Энэ хүний толгой хүрэхгүй бол хүнийг үгийг сонсож санаа оноог нь сайн мэдэж аваад яаж ажиллах уу гэж зөвлөх нараасаа асууж суралцах хэрэгтэй.Хүнд боловсрол маш чухал шүү өөрөө толгойгоо ажлуулж чадахгүй бол эрдэмтэн докторуудаас сайн асуу хүн загнаж сүржигнэхийн оронд суралц ерөнхий сайд минь
2020-09-11
монгол:
бөгс долоогчид яасан олон байна аа
2020-09-11
t1
2020-09-11
Huuk ygl kim jon un shig bolohnee pyzda gj... chi buh mgl ulsiin darga bish shuu.
2020-09-10
Иргэн:
Яг тийм жаахан угаадас долоосноо тэнгэрийн умдаг атгасан мэт бодож чөлөөт зах зээл гэж байдаггүй юм АНУ яагаад бүх дэлхийг шантаажлаад байгааг яагаад таалагдахгүй л бол хориг тавьдаг дайн хийдэг бузар бүх хорыг найруулдгийг энэ нөхөр мэдэж байгаа л даа
2020-09-10
Иргэн:
Сүржин буруутгажээ хүүк маш зөв ярьсан б.на тархи угаах хэмжээний амьтны дүгнэлт биш б.на
2020-09-10
Argagui tuwshin dooguur gedgee haruulj bgam bolowsroltoi hun chun hamaatanaa uuriiguu tagnuulj irgeded uuriiguu uruwduulj hudalaa amlaj garch ircheed erguul.d kommunist niigemd oruulj gadna orchin.s tasalj hoich ue ireeduigee haranhui buduuleg bolgoh gj zutgelee ene chin tuhai hunii uls turiin alsiig harah uhaah bolowsrol nimgen hooson tseej gedgiig olon tumend haruullaa
2020-09-10
Zochin:
Chi yag mal hariulj bsan yum shig comment bichjee. Yum unshij sudlaaguin gai l baih daa. Hedii huwiin companiin asuudal bolowch olon ulsiin arbitriin shuuh deer hurtel yalagdchihaad zugataad yawaad bgaa tom companiud ch bna. Tednii balag suuldee ulsdaa haltai bolood bgaan. Eniig gehdee gadaad hariltsaanii yamniihan medej bgoo. Busad medehgui humuus ni zugeer l duugai l bj bai
2020-09-10
ugaasaa tneg sdaa gedeg n todorhoi bolood maaaash olon jil bolj bgaa, ene umbuug magtaad baidag doloogchidtoigoo zailval taarna
2020-09-10
Иргэн:
Хүнээс алдаа хайж бхаар өөрөсдөсөө алдаа хай малууда та нарт мал гэдэг үг ч гоёдхын байна
2020-09-10
Хүнээс алдаа хайж байхаар өөрсдийгөө хичээ малуудаа иймэрхүү хүнээс алдаа хайсан малуудыг мал гж хэлхэд ч хэцүү юм дө
2020-09-10
2 иргэн хоорондоо тохиролцоод гэж дээ. Юун тохиролцоо ченжүүд бүх өргөн хэрэглээний бараа, нийгмийн бүх салбарт хөөрөгдсөн өндөр үнийг бий болгон хүчээр тулгаж бна, энэ хүн бодит амьдарыг харахыг хүссэнгүй зөвхөн У.Хүрэлсүхийг орон нутгийн сонгуулийн өмнө муухай харагдуулахыг л хичээсэн байна.
2020-09-10
Үнэн:
Хүрэлсүхийн зөв шүү. Дуртай нь дураараа дургиж хулгай дээрэм луйвар хийгээд байвал Монгол улс сөнөнө. Өндөр хөгжилтэй Япон улс гэхэд гадаад худалдаа, зээл, тусламжийн асуудлыг хувь хүн ч бай, компан ч бай засгийн газрын хяналт зөвшөөрөлтэйгээр гүцэтгэж улсаа дампуурлаас сэргийлдэг. Мөн Монополь эрх ашиглан хиймлээр үнээ өсгөж иргэдийг шулж байгаа зах зээлийн бус тогтолцоог төрөөс хянаж, хязгаарлаж зохицуулах хэрэгтэй.
2020-09-10
ЧИ МАЛАА тэгээд ЧИНИЙ ЦАЛИНГИЙН ЗЭЭЛИЙГ УЛС төлөөд байгаа юмуу. ЯГ тэгж байгаам шиг юм ярих юм. ХҮРЭЛСҮХ МАЛТАЖ байхад МАЛ АРД иргэд нь МАЛТААД. МАЛ ИРГЭДТЭЙ ингэж ЯРЬДАГ Юм гээд ДОТРОО ИНЭЭЖ байгаа биз.
2020-09-10
Зүгээр л АДУУ хариулдаг малчин шиг л юм ярьж дэ. Бүгдийг нь УЛС зохицуул тэгээд Талхнаас өөр юмгүй ХУУЧИН нийгэмдээ шилж. Талхандаа ӨДӨРЖИН оочирлож авдаг үерүүгээ орцгоо.ХАРХОРИН НАРАНТУУЛ ТЕХНИКИЙН БҮХ ЗАХАА ХАА тийм чөлөөт нийгэм гэж байхгүй шүү л гэж байна да.
2020-09-10
Zochin:
Chi yag mal hariulj bsan yum shig comment bichjee. Yum unshij sudlaaguin gai l baih daa. Hedii huwiin companiin asuudal bolowch olon ulsiin arbitriin shuuh deer hurtel yalagdchihaad zugataad yawaad bgaa tom companiud ch bna. Tednii balag suuldee ulsdaa haltai bolood bgaan. Eniig gehdee gadaad hariltsaanii yamniihan medej bgoo. Busad medehgui humuus ni zugeer l duugai l bj bai
Zowol yrij bn da
2020-09-10
Chu uuruu zail chi yadgiin ulsaa zarj mungu oldog garuudiin neg yumuu chamd salaavch bagadana shuu
2020-09-10
Жингэрүүдэд:
Алдаа үнэндээ алга даа. Маш зөв бодож сайхан зорилтууд тавьж хэрэгжүүлэх юм байна шүү Ерөнхий сайд маань. За амжилт л хүсье дээ. Жингийн цуваа явж л байна Жингэр нохой хуцаж л байна гэдэг үг бий. Эд хуцаж л байг хөөрхий. Угаадас нь багадаад байгаа байх, төр засагт үнэний салхи орохоор шээс баас нь гоожих гэж байгаа биз дээ хаха.
2020-09-10
t1
Иргэн:
Яг тийм жаахан угаадас долоосноо тэнгэрийн умдаг атгасан мэт бодож чөлөөт зах зээл гэж байдаггүй юм АНУ яагаад бүх дэлхийг шантаажлаад байгааг яагаад таалагдахгүй л бол хориг тавьдаг дайн хийдэг бузар бүх хорыг найруулдгийг энэ нөхөр мэдэж байгаа л даа
Хувь хүн компанийн өрийг улс төлөх юм бэ. Монголд л ийм бна.үүнийг л больмоор бна.Энэ бол энгийн зүйл биш.
2020-09-10
Баяка:
Хий нь арилаагүй поп гар юмаа
2020-09-10
Zowol yrij bn da
Баян хоосны ялгаа хэт холдож, нийгэмд хэтэрхий тэгш бус байдал үүсчихлээ.
2020-09-10
Batbaatar:
Баян хоосны ялгаа хэт холдож, нийгэмд хэтэрхий тэгш бус байдал үүсчихлээ.
2020-09-10
Batbaatar:
Баян хоосны ялгаа хэт холдож, нийгэмд хэтэрхий тэгш бус байдал үүсчихлээ.
2020-09-10
Batbaatar:
Баян хоосны ялгаа хэт холдож, нийгэмд хэтэрхий тэгш бус байдал үүсчихлээ.
2020-09-10
Зочин:
Энэ ямар мэдлэггүй нөхөр бэ? Төрийн баталгаа гаргаж байж явж байгаа өчнөөн төсөл байгаа хувийн компани юм шиг бодовч төрийн баталгаан дээр суурилсан.
2020-09-10
монгол:
бөгс долоогчид яасан олон байна аа
Otto:
Bolovsrol chuhal yum daa,
2020-09-10
Irgen:
Ene deed alban tushaaltanguud n bolovsroltoi yumuu? Ih deed surguuli tugsuj heden zereg hamgaalsan humuusig songoj boldoggui yum baihdaa??
2020-09-10
Зочин:
Дур биеэ голохгүй гэж энэ байх доо
2020-09-09
МУУ МУУ МУУУ НОВШ !
2020-09-09
Huulich:
Chi gadnaas batalgaa bhgu zeel avah geed uzdee gonj blgui. Medseer bj bitgii ingej ulger zohiojii
2020-09-09