Ebarimt-аар хүсэлтээ илгээсэн иргэдийн ногдол ашиг орж эхэллээ
2020-09-08

 

Ebarimt-аар хүсэлтээ илгээсэн иргэдийн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашиг иргэдийн дансанд орж эхэллээ

 

"Эрдэнэс-Тавантолгой" компанийн 1072 хувьцааны ногдол ашиг иргэдийн дансанд орж эхэлсэн. Үнэт цаасны компанид арилжааны банкны дансаа бүртгүүлсэн иргэд хамгийн түрүүнд ногдол ашгаа хүлээн аваад байгаа юм.

 

Харин “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг аваагүй иргэд хүсэлтээ ebarimt сайт болон аппликейшн ашиглан баталжуулалтаа хийх юм. Ингэснээр ногдол ашгийг иргэн таны баталгаажсан данс буюу ebarimt-д бүртгэлтэй дансанд ажлын 3 хоногт багтаан шилжинэ.

 

Иргэн та ebarimt системд бүртгүүлэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгаа аваарай.

 

Shuud.mn
Сонин хачин