Б.Отгонбаяр: Ноднин түлшний хязгаараас болж долоо хоногийн 2 өдөр галгүй гэрт амьдарсан
2020-09-09

2018 онд Монгол Улсын Засгийн газраас 62 дугаар тогтоолыг гарснаар сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх болсон. Агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах төлөвлөгөө гаргаж өнгөрсөн жилээс сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн юм. Одоогийн байдлаар агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Таван толгой түлш” ХХК-ийн хамт олонтой уулзах уулзалтдаа онцолж байв.


Намрын сэрүү орж, гэр хорооллын айлууд шөнөдөө хэдийнэ галлаж хонож эхэлснийг өглөөний утаанаас харж болно.  Энэ талаар Баянгол дүүргийн иргэн Б.Отгонбаяр хэлэхдээ:


“Одоогоор сайжруулсан шахмал түлш олдохгүй байгаа. Ойрын өдрүүдэд шөнөдөө сэрүүхэн учраас модоор галлаж байна. Нэг шуудай мод 3500 төгрөгөөр авдаг. Гамнаж хэрэглэвэл хоёр өдрийн хэрэглээ. Сайжруулсан шахмал түлшийг өмнө жил долоо хоногт 6 удаа авах эрхтэй карт тараасан. Манайх гэрт байдаг, гэрээ хоёр давхар дулаалга хийж хангалттай дулаалсан. Гэхдээ тэр түлшийг яаж ч гамнаж хэрэглээд долоо хоногийнхоо хэрэгцээг хангаж чаддаггүй.


Хамгийн доод талдаа гэхэд долоо хоногт 8 шуудай түлш шаардлагатай. Уг нь түлшээ гамнаад мод ахиухан хийдэг ч хоёр өдөр нь галгүй зэвхий гэрт амнаасаа уур бургиулан суудаг. Ажлаа тараад орой авна гэвэл дуусчихна. Цайз-16-ийн түлш буулган түгээдэг том цэг бий. Ойр хавийн түлш борлуулах цэгүүдээр хайгаад олдохгүй бол Цайз-16 төв цэгээс нь авахаар очно. Тэндээсээ ч олдохгүй тохиолдол их. Түлш цөөрч олдохгүй байх үеэр манайх тав хоног хүйтэн гэрт амьдарсан” гэлээ.


Харин энэ асуудалд хариулт авахаар “Таван толгой түлш” ХХК-ийн хэвлэл мэдээллийн хэлтсийн ажилтан Г.Даваабаатараас тодрууллаа.


-Одоогийн байдлаар түлш борлуулах хэчнээн цэг байна вэ?


-Өнөөдрийн байдлаар 45 цэг түлш авсан. Түлш борлуулах цэгүүдтэй гэрээ хийж тухайн цэгүүдэд түгээсний дараа иргэд картаараа түлшээ авдаг. Сайжруулсан шахмал түлш худалдаж авах картыг өнгөрсөн жил иргэдэд үнэ төлбөргүй тараасан.


-Өнгөрсөн жил түлш хомстож, тасалдах тохиолдол гарсан. Энэ жил хэчнээн тонн түлшийг нөөцөлж байгаа вэ?


-Одоогийн байдлаар 70 мянган тонн түлшийг нөөцөлсөн. Агуулах байргүй учраас түрээсийн агуулахад хадгалдаг. Агуулах газартай бол үүнээс илүүг нөөцлөх боломжтой. Өнгөрсөн жил 50 мянга орчим тонн шахмал түлшийг нөөцөлсөн. Бидний өвлийн бэлтгэл буюу түлш нөөцлөх ажил үргэлжилсээр байгаа.


-Нэг айлд долоо хоногт 6 шуудай түлш авах хэмжээг заасан. Энэ хэмжээг нэмэх үү?


-Тодорхой шийдвэр гараагүй. Одоогоор нэг өрх зургаан шуудай түлшээ картаараа авна. Зүүн бүсийн үйлдвэр ашиглалтад орж түлшний гарц нэмэгдвэл нэг өрхөд ногдох түлшний хэмжээ тодорхой хэмжээгээр нэмнэ гэлээ.


Нийслэлийн гэр хорооллын 220 мянган айл өрх айл өдөрт 3000 тонн түлш хэрэглэнэ гэсэн тооцоо судалгаа байдаг. Тэгэхээр дээрх нөөцлөөд буй 70 мянган тонн түлш нь нийслэл хотын 220 мянган хэрэглэгдэгчийн 24 өдрийн хэрэгцээ болж байна. Нөөц дэх түлшний хэмжээ нэмэгдэнэ. 

 

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
Төслийн зуухаа зараад идчихсэн малнууд хөдөөдөө очиж дуртайгаа түлээд амьдармаар юм.
2020-09-09
Худлаа шаах юм аа. Монгол гэрт 6 шуудай түлш 7 хоногт хангалттай. Харин байшинтай айлуудад л хүрэлцэхгүй байж магадгүй.
2020-09-09
Zochin:
Худлаа хуцаад тэржед нь тэнэгууд итгээд
2020-09-09
irgen:
tiimee tvlsh xvreltsdeggvi zoolttoi doloo xonot xviten gert baix shaardlaga gardag dan modoor ter odrvded gal tvldeg dee tosliin zuuxgvi ailuud bol bvr l olon xonog xviten gert amidarsan tosliin zuuxtai ailuudad ch xvrexgvi gexdee bas utaanaasaa salna gedeg tom amjilt shvdee. ene jil neg aild noogdox xemjeeg n nemex bailgvi dee gej goridoj baigaa
2020-09-09
Төслийн зуухаа зараад идчихсэн малнууд хөдөөдөө очиж дуртайгаа түлээд амьдармаар юм.