COVID-19: Венесуэл энэ сард Оросын вакциныг хүлээн авна
2020-09-09

Оросын коронавирусийн эсрэг "Спутник V" вакциныг энэ сард Венесуэлд нийлүүлэн улмаар клиникийн туршилт хийнэ гэж тус улсын Ерөнхийлөгч НИколас Мадуро мэдэгджээ. 

 

"Есдүгээр сард клиникийн туршилтад оруулах Оросын вакцины эхний ээлжийг бид хүлээн авна" хэмээн Николас Мадуро мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн сонгуулийн өмнөх кампанит ажлыг хүндрэл бэрхшээлгүйгээр явуулахын тулд Үндэсний Ассамблей сонгуульд нэр дэвшиж буй бүхий л хүмүүсийг вакцинжуулалтад зайлшгүй хамруулах саналыг Үндэсний сонгуулийн комиссын удирдлагад санал болгож байна хэмээжээ. Ийм вакцинжуулалтад хамрах хүний тоо нийтдээ 14 мянга гаруй байгаа аж. 

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын 11-ний өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсад дэлхийн анхны коронавирусийн вакцин бүртгэгдсэн мөн нэг охин нь вакциныг өөр дээрээ туршсан хэмээн мэдэгдэж байлаа. Энэ вакциныг дэлхийн  олон орон худалдан авах сонирхлоо илэрхийлсэн бол Серби, Филиппиний төрийн тэргүүнүүд хамгийн түрүүнд энэ бэлдмэлийг өөр дээрээ туршихад бэлэн хэмээн мэдэгдэж байв.

 

COVID-19: Анхны вакцин буюу түүнийг "Спутник" хэмээсний учир

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин