Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт хийжээ
2020-09-09

 

НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс гэр хорооллын айл өрхүүдийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

 

Энэ хүрээнд эрсдэл бүхий 24, 26, 31,36, 41, 43 дугаар хорооны иргэдэд урьдчилан сэргийлэх танхимын сургалт хийж, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл хэрхэн ашиглах талаар заавар зөвлөмж өгч ажиллалаа.

 

 

Иргэдээс ирж байгаа гамшиг, ослын  дуудлагын дийлэнх хувийг ахуйн гал түймрийн дуудлага эзэлдэг учраас болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэхх чиглэлээр сургалт, дадлагуудыг тогтмол зохион байгуулж байна гэж НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин