Д.Нямхүү: 350 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
2020-09-09

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.09.09/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг,  нарын албаны хүмүүс оролцов.

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 350 хүнд шинжилгээ хийлээ.  Коронавирус илрээгүй. 

 

Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, наймдугаар сарын 20-нд Хонконг-Улаанбаатар чиглэлийн  онгоцоор ирсэн 113 хүний шинжилгээ, наймдугаар сарын 27,28 нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 95 хүний шинжилгээ, наймдугаар сарын 20-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 45 хүний шинжилгээ,   Алтанбулагийн боомтоор орж ирсэн 45 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, тусгаарлах байранд байгаа 20 хүний давтан шинжилгээ, сувиллын ажиглалтад байгаа 10 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д байгаа 11  хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор авсан 11 хүний шинжилгээ байна.

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 310 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 296 байгаа. Нийт эдгэрээд гарсан 296 хүний 9 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 29 хүн гэрийн ажиглалт тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 258 хүн байгаа. 

 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 14 хүн эмчлүүлж  байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, найман хүний биеийн байдал  хөнгөн, зургаан хүний биеийн байдал хүндэвтэр  байна гэлээ. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Seremj ilvvdehgvi 21 bas geriin 14 tusgaarlaj baij aldaagvi baih gj bodoj bn
2020-09-09
Dashdavaa:
ДЭМБ-ийн өндөр албан тушаалтан тусгаарлалтын хугацааг 14 хоног байлгах зөвлөмжөө өөрчлөхгүй гэж мэдэгдлээ Манай улс энэ зөвлөмжийг дагах боломжтой юу? Цаашид 35 хоног тусгаарласаар л байх уу?21 Хоног тусгаарлагдаад гарсан хүнд гэрийн тусгаарлалтад дахин байлгахжишиг дэлхий нийтэд байна уу? Гэрийн тусгаарлалтад байхад халдвар бүртгэгдсэн тохиолдолбүртгэгдсэн үү?
2020-09-09