Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2020-09-10

 

Малч­ид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд: 11, 12-нд газар тариалангийн бүс нутгаар хур тунадас орж, 13-наас ихэнх нутгаар сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.       

      

2020 оны 09 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 6-11 хэм, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 хэм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 24-26 хэм дулаан байна.

 

2020 оны 09 дүгээр сарын 11-нээс 09 дүгээр сарын 15-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, 13, 14-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 11-нд нутгийн баруун хэсгээр, 12-нд нутгийн төв хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

 

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС

Shuud.mn
Сонин хачин