Навальныйг ухаан орсны дараа түүний хамгаалалтыг чангатгажээ
2020-09-10

Наймдугаар сарын 23-нд Берлиний Шарите эмнэлэгт комын байдалтай хүргэгдээд энэ долоо хоногийн эхээр ухаан орсон Алексей Навальныйн биеийн байдал сайжирч байгаа талаар Der Spiegel, The Insider сонинууд мэдээлжээ. Түүнийг ийнхүү ухаан орсны дараа Берлиний эргүүгийн цагдаагийнхан амь насанд нь дахин халдах оролдлого гарч болзошгүй гэж үзэн хамгаалалтыг чангатгасан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Навальный хордохоосоос өмнөх бүх үйл явдлыг санахуйц хэмжээнд сайжирсан гэнэ. Улмаар цагдаагийнхан "аюулгүй байдлын өндөр түвшин" тогтоосон байна. Өмнө нь Навальныйн тасаг руу зөвхөн эхнэр нь орох боломжтой байсан бол одоо бусад хүмүүсийг оруулж эхэлсэн, гэхдээ Навальныйтай уулзахын тулд хамгаалалтын гурван дамжлагийг давах ёстой гэнэ. 

 

"Эмч нарын үзэж байгаагаар Навальныйн биеийн байдал 90 хувь сэргэж чадна, харин ой ухааны хувьд бараг бүрэн сэргэсэн" хэмээн  The Insider мэдээлсэн байна. 

 

Zeit: Навальныйг зөвхөн ТУСГАЙ АЛБАДАД байдаг хороор хордуулсан

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин