КОВИД-19: Халдварын тоогоор АНУ, БНЭУ, Бразил, ОХУ зэрэг улс тэргүүлж байна
2020-09-11

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.09.11/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,УОК-ын Шуурхай штабын ажиллагааны багийн гишүүн, хурандаа Д.Жавхланбаяр, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа нар оролцов.

 

 

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

 

-Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 27 сая 819 мянган хүн халдвар авч, 912  мянган хүн нас баржээ. Одоогийн байдлаар халдвар авч эдгэрсэн хүний тоо 20 сая гаруйд хүрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд  өвчлөл 250  мянга гаруйгаар  нэмэгдсэн бол 4810 нас баралт бүртгэгдлээ.

 

Бүртгэгдсэн халдварын тоогоор АНУ,  БНЭУ, Бразил, ОХУ зэрэг улс тэргүүлж байна. АНУ-д 100 мянган хүн амд тохиолдох тохиолдол 1935, нас баралт 58 байна. Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд БНЭУ-д хоногт 95700 гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэн. ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 5363 шинэ тохиолдол, 128 нас баралт бүртгэгдлээ. БНХАУ-д 15 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Бүгд гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Халдварын улмаас эмчлүүлж байсан хүмүүсээс 19  нь эмнэлгээс гарсан бол эмнэлзүйн шинж тэмдэггүй 311 өвчнийг эмнэлгийн хяналтад авсан байгаа. БНСУ-д 176 шинэ тохиолдол дөрвөн нас баралт бүртгэгдлээ. Тус улсын хувьд наймдугаар сарын 14-нөөс халдварын тархалт нэмэгдэж наймдугаар сарын 27-ны өдөр 441 тохиолдол бүртгэгдэж оргил үедээ хүрсэн. Түүнээс хойш тархалт буурч байна. БНСУ-д халдвар ихэссэнтэй холбогдуулж наймдугаар сарын дунд үеэс эхлэн зайнаас харилцах хоёрдугаар түвшний горимыг улс орон даяар мөрдүүлж байгаа ба энэ сарын 20-ныг дуустал үргэлжлүүлэх төлөвтэй байна. Япон улсад 710 шинэ тохиолдол дөрвөн нас баралт бүртгэгдлээ.

 

Манай улсад ажиглалтаас 253 хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол 143 хүн шинээр ажиглалтад  орлоо. Ажиглалтад нийт 3771 хүн байна.  Цэргийн төв эмнэлэгт 71 хүн эмчлүүлж байгаагаас нэг хүн эрчимт эмчилгээний тасагт  байгаа. 119 дугаарын утсанд 19 дуудлага ирсэн байна.

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
Өмнөд солонгос ану д байгаа хүмүүстээ үнэгүй корона шинжилгээ хийж өгч байна. Тэхгүй бол ану энэ тал дээр маш муу ажиллаж б
2020-09-12