Говь-Алтай аймгийн Чандмань суманд газар хөдөлжээ
2020-09-14

Говь-Алтай аймгийн Чандмань сумын Эрдэнэ-Уул багийн “Эрдэнэ-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 33 км-т, 2020.09.11-ний өдрийн 11:06 цагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.

 

Газар хөдлөлтийн тухай мэдээлэл мөн өдрийн 11:18 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Чандмань сумын Засаг дарга Н.Дагвадоржоос тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдэгджээ.

Shuud.mn
Сонин хачин