Туркмен: Химийн шинжлэх ухаан, технологийн хөгжлийн улсын хөтөлбөр батална
2020-09-14

Туркмен улс 2021-2025 онд Химийн шинжлэх ухаан болон технологийг цогцоор нь хөгжүүлэх улсын хөтөлбөр батална гэж "Туркмен портал" мэдээллээ. Хөтөлбөрийн төслийг холбогдох яам болон байгууллагууд боловсруулан, Сайд нарын танхимын хурлын үеэр Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовт танилцуулжээ. 

 

Хөтөлбөрийн төсөлд тусгагдсанаар ойрын жилүүдэд экологийн цэвэр, эрчим хүчний хэмнэлттэй, импортыг орлох, дэлхийн зах зээл дээр өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх инноваци технологийг химийн шинжлэх ухаан дээр тулгуурлан боловсруулах аж. 

 

Тэр дундаа эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа, олон улсын түвшний түншлэлийг өргөжүүлэх, химийн салбар дахь эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэлийн уялдаа холбоог хангах тал дээр илүүтэй анхаарал хандуулах гэнэ. Эдийн засгийн бүхий л салбарын хөгжилд гүйцэтгэх химийн үүрэг оролцоог нэмэгдүүлснээр эрдэм шинжилгээний судалгаануудын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажил эрчимжинэ хэмээн тооцоолжээ. 

 

Түүнчлэн, залуу эрдэмтдийг бэлтгэх, дэлхийн нэр хүнд бүхий эрдэм шинжилгээ, судалгааны төвүүдтэй харилцан ашигтай хамтран ажиллах, өнөөгийн нөхцөлд эрэлттэй байх дэвшилтэт технологийг боловсруулахад нэн тэргүүний анхаарал хандуулна гэж хөтөлбөрт тусгажээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
манай ерөнхийлөгч,ерөнхий сайд нар шиг эхийн алдар одон тараах ажлаар орон нутаг явдаггүй юм байна.Соёлын яам байгуулж орон нутгаар явж Булш бунхан үзэж аялал жуулчин хөгжүүлж улсаа хөгжүүлэх юм ярьдаггүй бололтой ккк
2020-09-14