Д.Нямхүү: Хоёр хүн эдгэрч,1803 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
2020-09-14

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.09.14/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү  нарын албаны хүмүүс оролцов.

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 1803 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. 

 

Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, наймдугаар сарын 29-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн  онгоцоор ирсэн 207 хүний давтан, есдүгээр  сарын 12-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 263 хүний давтан,  наймдугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 257 хүний давтан,  наймдугаар сарын 30-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 245 хүний давтан, наймдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн  100 хүний давтан,  Сүхбаатар аймагт тусгаарлагдаж байгаа 71 хүний давтан, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 68 хүний, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 77 ачаа тээврийн жолоочийн, Замын-Үүд суманд тусгаарлагдсан 255 хүний давтан, сайн дураараа шинжилгээ өгсөн 46 хүн, Орхон аймагт тусгаарлагдсан гурван хүний шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 18 хүний шинжилгээ, тусгаарлах байранд байгаа 200 хүний давтан, сувиллын ажиглалтад байгаа 11 хүний  шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй.

 

Сайн мэдээ хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс сувиллын ажиглалтад шилжлээ. Тухайн иргэд нь 22 настай энхийг сахиулагч, 24 настай Алтанбулагийн боомтоор орж ирсэн иргэн  байна. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 311 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 300 байгаа. 

 

 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж  байгаа. Биеийн байдлыг нь үнэлбэл, зургаан хүний биеийн байдал  хөнгөн, дөрвөн  хүний биеийн байдал хүндэвтэр  байна гэлээ. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин