Малайзд хөл хорио зөрчсөн 100 гаруй хүнийг баривчилжээ
2020-09-15

Коронавирусийн цар тахлын үед Малайзд шөнийн клубуудын үйл ажиллагааг хориглосон ч журам зөрчин ажилласан тохиолдлууд гарчээ. Улмаар хөл хорио зөрчсөн хүмүүсийг баривчилсан талаар тус улсын Батлан хамгаалахын сайд мэдэгдсэн байна.

 

"Малайзын цагдаагийн газар хөл хорио зөрчсөн хэргээр 132 хүнийг баривчлан саатуулсан. Тэдгээрээс 14 хүнийг үргэлжлүүлэн саатуулж, 118 хүнд торгуулийн шийтгэл ноогдуулсан" хэмээн Батлан хамгаалахын сайд мэдэгдсэн байна.

 

Регнум агентлагийн мэдээлснээр, есдүгээр сарын 14-ний өдөр Малайзын 132 иргэн хоорондын зай баримтлах, олноор цугларахыг хориглосон заалт зөрчсөн болон амны хаалт зүүгээгүй хэргээр баривчлагджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин