Ч.Хүрэлбаатар “Ипотекийн 8 хувийг 6 хувь болгох эсэх асуудалд тохиролцсон зүйл алга" гэв
2020-09-24 10:17

 

Ипотекийн 8 хувийг 6 хувь болгон бууруулахаар БХБЯ ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Ингэхдээ өмнө нь 8 хувийн зээл авсан иргэдийнхийг өөрчлөхгүйгээр шинээр орон сууц худалдан авах иргэдийг 6 хувийн хүүтэй зээлэнд хамруулах гэж байгаа талаар БХБЯ-ны ахлах мэргэжилтэн Э.Батболд мэдэгдсэн. Тэрбээр “Одоогийн хэрэгжиж буй ипотекийн зээлийн хөтөлбөртэй холбоотойгоор ажлын хэсгийг байгуулаад ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд 4.9 их наяд төгрөгийг 100 мянга гаруй зээлдэгчдэд 8 хувийн хүүтэйгээр олгосон. Бидний хийсэн судалгаагаар Монгол Улсын хүн амын дундаж орлого болох 1 сая 300 мянган төгрөгөөс доош орлоготой иргэд 8 хувийн зээлд төдийлөн хамрагдаж чадаагүй буюу хөтөлбөр зорилтот бүлэгтээ хүрээгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Иймд хөтөлбөрийг 6 хувийн хүүгээр үргэлжлүүлэх судалгааг гаргаад байна” гэсэн юм.

 

Гэтэл Сангийн яам болон сайд Ч.Хүрэлбаатар дээрх асуудлын талаар тодорхой мэдээлэл байхгүй гэв. Тодруулбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Ипотекийн 8 хувийг 6 хувь болгох эсэх асуудал Сангийн яаманд хараахан танилцуулагдаагүй байна. Надад албан ёсоор танилцуулаагүй, Сангийн яамтай тохиролцсон зүйл алга” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Shuud.mn
Сонин хачин
ипотек:
энэ лалар дандаа мэдээгүй гэж мэлзэж бдаг новш л доо
2020-09-24
Энэ сайд мөнгө цохихоос өөр зүйл мэппэг юм бол уу?
2020-09-24
ulaanbaatariin emegtei:
Mongoliin dundaj dawharga bugd 8 % ipotekiin zeeltei, edgeer hymyys ardaa 5-6 hyn tejeedeg ooroor helbel ednii nurguug joohon ch gesen amraawal ergeed busad salbar buyu nen tyryynd demjlege heregtei baigaa salbarudad demjlege bolno. Shunaltai hynii hellegeer bol nes sumaar 2 tuulai buudna. 8% aas 6% shiljwel zuv.
2020-09-24