Сураггүй алга болсон эмэгтэйн цогцос шатсан байдалтай олджээ
2020-09-24 12:49
Гэрэл зургийг MPA.mn

 

Сураггүй алга болсон эмэгтэйн цогцсыг олжээ.

 

Тодруулбал өнгөрөгч наймдугаар сарын 7-ны өдөр өөрийн оршин суух БГД-ийн нутаг дэвсгэр оршин суугаа газраасаа эмэгтэй 54 настай Н" сураггүй алга боллоо гэж түүний ар гэрийнхэн энэ сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад буюу БГД-ийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст тэмдэглүүлжээ.

 

Хороо хариуцсан хэсгийн байцаагч Эрэн сурвалжлах ажлыг улсын хэмжээнд зарлан ажиллахад амь хохирогч Н-ийн цогцос энэ сарын 18-ны өдөр СХД-ийн 33 дугаар хороо Тахилтын жалганаас шатсан байдалтай олдсон байна.

 

Уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй түүний хамтран амьдрагч 40 настай "Н"-г холбогдуулан цагдан хорьж мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Талийгаач хэргийн холбогдогч нар 2007 оноос хойш хамтран амьдарч байсан аж.

 

Уг хэргийг БГД-ийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэв.

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Эмэгтэйгээс залуу бол эр банзал гэсэн үг. Улаанбаатарын 60 хувь нь гэр хорооллынх тул амархан аргаар амьдрах гэсэн залуучууд дүүрэн. Сэжгийн юмнуудаас хол байх хэрэгтэй учир нь эдгээр залуучуудын аргууд улам нарийсаад байгаа, эмэгтэйн араас гүйхдээ бүр хууль бус аргууд хэрэглэж байгаа.
2020-09-24
40 тэй эрэгтэй 54 тэй эмэгтэйтэй хамтран амьдардаг. Новшийн амьдрах арга нь юм байх даа
2020-09-24
irgen:
yagaad mongold hyn ih aldag bolood bainaa....mongolchuud eroosoo hynee aldjee, ardchillaas hoish hyn alna gedeg ch byyr chihend dojirtol ih bolloo......... Byh asuudal mongoliin tortei l holbootoi
2020-09-24
ggg:
ёооё арай2 хэрцгий юм бэ
2020-09-24